Оросын засгийн газраас Эрхуу муж дахь Байгалын целлюлоз-цаасны комбинатыг хаахаар шийдвэрлэж, сүүлийн жилүүдэд гаарсан экологийн төлөө тэмцлийг тойрон үүссэн ширүүн маргааныг эцэслүүлэв. Комбинатыг хэдэн жилийн дотор өөр газарт шилжүүлнэ гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович мэдэгдлээ. Оросын гадаад эдийн засгийн банк комбинатын өр, зогсоох уйл явц, дэвсгэр нутагт нь хүрээлэн буй орчинг сэргээх асуудал дээр ажиллана гэж «Коммерсант» сонинд бичжээ. Үүнд хэдэн жилийн хугацаа болон 15 тэрбүм орчмын рубль шаардагдана. Түүнээс гадна комбинатын 2 тэрбум рублийн өрийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Экологчид Байгалын целлюлоз-цаасны комбинатыг хаах шийдвэрийг сайшаан дэмжив. Гэвч Байкальск хотыг яах асуудалд тов тодорхой хариу өгөөгүй. Хотын олонхи оршин суугч тус комбинатад ажиллаж байсан.

Байгалын целлюлоз-цаасны комбинатыг 1966 онд ашиглалтад орүүлжээ. Жилд бараг 200 мянган тонн целлюлоз үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Сүүлийн жилүүдэд экологчид үйлдвэрийг хаахын төлөө идэвхтэй тэмцэв. Учир нь комбинатын тоног төхөөрөмжийн элэгдэл 98-99 хүвьд хүрч, Байгал нуурын усыг бохирдуулав. Байгал бол дэлхийн цэнгэг устай томоохон нуур байгаа хийгээд байгалийн хосгүй бус эргэн тойронд нь төлөвшсөн байна.