Японы ерөнхий сайд Синзо Абэ АНУ-тай эвсэн нэгдэж, БНАСАУ, БНХАУ хоёрт шахалт үзүүлж, Өмнөд Солонгостой харилцааг хөгжүүлэхэд хучин чармайлт гаргах бодолтой байна. Өнөөдөр тэрээр японы парламентын доод танхимд үг хэлж, энэ тухай мэдэгдэв. Америк-японы эвсэл бүх салбарыг хамрасан хийгээд тогтоон барих хүчин чадлаа бэхжуулэх ёстой гэж Абэ онцлов. БНАСАУ шинэ цөмийн туршилт хийхийг японы тал хүлцэхгүй гэж ерөнхий сайд мэдэгджээ. АНУ, Өмнөд Солонгос, Хятад, Орос ба бусад улстай хамтран ажиллаж, Пхеньяний өдөөн хатгалгад хатуу хариу өгч, ийн ажиллагаа нь ашиг тусгуй байгааг Умард Солонгост ойлгуулах хэрэгтэй гэж Абэ хэллээ. Түүнчлэн тэрээр Зуун Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) арлуудыг тойрон үүсгэсэн маргаантай холбогдуулан Бээжингийн явуулж байгаа ажиллагааг эрс буруушаав. Токиогийн эдгээр арлын талаархи эрхийг Абэ ахин онцлов. БНХАУ түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж байна гэж тэрээр зэмлээд БНХАУ-ын цэргийн хөлөг онгоц байлдааны системийнхээ радарыг японы эскадрын мина зегч руу онилон чиглүүлснийг дурдав. Ерөнхий сайд Хятад улсад хандан тэсвэр тэвчээртэй байхыг уриалаад санал зөрөлдөөн Хятадтай харилцах харилцааны ерөнхий байдалд нөлөөлөх ёсгуйг тэмдэглэв. Абэ Өмнөд Солонгостой харилцах асуудлыг хөндөхдөө «хамгийн чухал хөрш маань» Японы үнэ цэнэт зуйл, ашиг сонирхолыг дэмжиж байна гэлээ. Сеултэй хэтийн телевтэй харилцааг төлөвшүүлэхийг тэрээр уриалжээ. Үүний хамт Абэ Такэсима(Токо) арлуудаас болж маргаан үүссэнийг мэдүүлээд «хүнд тувэгтэй асуудлыг шийдвэрлээгүйг» хүлээв.