Тывагийн эрх баригчид ирээдүйн холбооны М-54 замын чиглэлийг өөрчлөх шийдвэр гаргах үр дүнд хүрснээр энэ зам бугд найрамдах улсын 3 биш 9 районыг дамжиж гарах тухай засгийн газар нь мэдээлэв. «Енисей» зам Кызылаас баруун тийш эргэж Хандгайт сүүринд хүрэхийг засгийн газар тэмдэглэв. Урьдын чиглэл гурван районыг хамарч байсан бол одоо тывагийн нийт хүн амын 70 хувь нь сууж, хөрөнгө оруулалтын хамгийн чухал төслүүдийг хэрэгжүүлж байгаа 9 районыг хамран дамжиж гарах юм. Тывагийн гадаад худалдааны эргэлтийн үлэмж хэсэг нь «Хайндгайт-Боршо» гаалийн шалган өнгөрүүлэх цэгт ногдож байгааг тэмдэглэжээ. Түүнийг дамжсан тээвэрлэлтийн хэмжээ «Цагаан Толгой» боомтынхоос 13 дахин илүү их байна. Одоо М-54 зам «Цагаан Толгойд» хурч байна. БНУлсын хоёр замыг холбооны өмч болгох нь чанар, аюулгуй байдлыг дээшлүүлэхэд тус дехем үзүүлнэ. 1069 км урт Холбооны «Енисей» М-54 автомашины зам Красноярск-Абакан-Кызыл ба Монгол Улсын хил хүртэлх чиглэлээр Тываг Орос улсын бусад бус нутагтай холбож байна.