Сенат Жек Льюг АНУ-ын сангийн шинэ сайдаар томилох саналыг сайшаан батлав. Саяхан болтол тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн байсан. Барак Обама түүнийг сангийн яамны тэргүүний албан тушаалд дэвшүүлжээ. Лью Цагаан ордон конгрессын гишүүн бугд найрамдахын төлөөлөгчидтэй хүнд түвэгтэй хэлэлцээ хийж байгаа үед шинэ албан тушаал хашиж эхлэх юм. Төсвийн зарлагыг хорогдуулах асуудлаар ширүүн маргаж байна. Энэ оны эцэс гэхэд төсвийн зарлагыг 85 тэрбүм доллароор багасгаж мэднэ. Засаг захиргаа конгресс хоёр байдлыг даамжруулахаас сэрэмжлэх арга замыг олохгуй бол энгийн ба цэргийн салбарыг адил тэгш хамрах арга хэмжээг 3-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. 2022 он гэхэд төсвийн зарлагыг нийт 1,2 триллион доллароор хорогдуулах ёстой.

Сонгуулийн дараа Барак Обама Жек Льюгийн зан төлөвийг өндөр үнэлж, «маш хунд сорилт тулгарсан үед мөр зэрэгцэн ажилласан» гэжээ. Гэвч төсвийн зарлагыг хорогдуулах шийдвэр бур 48 цагийн дараа хүчин төгөлдөр болвол АНУ-д хучит цохилт өгч, бусад улсын эдийн засгийг хохирооно гэж Обама анхааруулав.