Японы ерөнхий сайд Синзо Абэ ОХУ-тай харилцах харилцаанд шижим түлхэц үзүүлэх бодолтой байна. Орос улстай хамтын ажиллагааг бух салбарт хөгжүүлэхийн төлөө байна гэж тэрээр парламентын доод танхимын бүгд хуралдаан дээр мэдэгджээ. Ийн үндсэн дээр Өмнөд Курилын асуудлыг шийдвэрлэж, хоёр талын найрамдах гэрээнд гарын үсэг зурж болно гэж Абэ үзэж байна. Энэ онд Орос улсад хийх айлчлал нь эдгээр төлөвлөгөөг биелүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт Японы ерөнхий сайд найдаж байна. Түүнчлэн Абэ Солонгосын хойгийн байдлыг зохицуулах хүрээнд Москватой хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.