Өнөөдөр Японы ерөнхий сайд Синзо Абэ Харухико Куродуг Японы Төв банкны тэргүүний албан тушаалд томилох саналыг парламентад хэлэлцүүлэхээр оруулсан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Харухико Курода Азийн хөгжлийн банкыг тэргүүлж байгаа хийгээд Японд инфляцтай тэмцэх санхуугийн томоохон арга хэмжээнүүдийг дэмжиж байна. Түүнчлэн парламент Хироси Накасо, Кикуо Ивата нарыг Төв банкны дэд дарга нараар томилох саналыг авч үзэх юм.

Төв банкны удирдлага санхуу,эдийн засгийн бодлогы нь дэмжих хамтран зүтгэгчид болоосой гэж ерөнхий сайд Абэ нэг бус удаа онцлосон билээ.

Парламентын хоёр танхим Төв банкны дарга, дэд дарга нарыг 3-р сарын дундуур батлах бололтой. Японы Төв банкны өнөөгийн тэргүүн Масааки Сироки албан ёсоор огцрох 4-р сарын 8-ныг хүлээлгүй 3-р сарын 19-нд албан тушаалаа орхихоор шийдвэрлэжээ.