АНУ засгийн газрын цэрэгтэй байлдан дайтаж байгаа сирийн сөрөг зэвсэгт хүчинд хүнс, эмийн бэлдмэл нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна гэж Ройтер агентлаг өнөөдөр «Сирийн анд» гэгчдийн олон улсын бага хурал нээгдэх Ром дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Гэсэн ч АНУ босогчдод зэвсэг ба хуягт хантааз, хуягт машин гэх мэт тоноглолыг нийлүүлэхгүй гэж эх сурвалж тэмдэглэжээ. Түүнчлэн Цагаан ордон сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн цэргийн бэлтгэлийг зохион явуулах гээгүй. Ромын бага хуралд оролцогчдоос «цэргийн буурьтай дэмжлэг» үзүүлнэ гэдэгт Сирийн сөрөг хүчний үндэсний эвсэл найдаж байна гэж үүний өмнө Ройтер мэдээлсэн билээ.