0Өнөөдөр Ромд «Сирийн анд» гэгчдийн бага хуралд оролцох дэлхийн хамтын нийгэмлэгийн төлөөлөгчдөөс «цэргийн буурьтай дэмжлэг үзүүлнэ» гэдэгт Сирийн сөрөг хүчний ундэсний эвсэл найдаж байна гэж Эвслийн дэд дарга Рияд Сейф Ройтер агентлагад мэдээллээ. Вашингтон сирийн засгийн газрын хүчинтэй зэвсэгт тэмцэл хийж байгаа Сирийн челеет арми гэгчэд цэргийн тоноглол т нийлүүлэхэд ойртсон гэж өчигдер Ройтер мэдээлэв. Үрьд зөвхөн сирийн сөрөг улс төрийн хучинд ийн тусламж үзүүлж байсан. Агентлагийн мэдээлснээр өнөөдөр АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Керри Ромд айлчлах үеэр мөн шийдвэр гаргаж болзошгуй. Кэрри «Сирийн анд» гэгчдийн ромын уулзалтын хүрээнд сирийн сөрөг хүчний удирдагчидтай уулзах юм.

Сирийн сөрөг хүчний телеелегчид «Сирийн анд» гэгчдийн уулзалтын хүрээнд сирийн эрх баригчидтай яриа хэлцээ хийхийг зөвшөөрч, хэлэлцээ хийгчдээ дурдана гэдэгт найдаж байна гэж үүний өмнө ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлсэн билээ. Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем даваа гаригт Москвад айлчласныг сайд тэмдэглэв. Хэлэлцээ хийх төлөөлөгчид байна. Яриа хэлцээ аль болох түргэн хийж эхлэхэд бэлэн байна гэж Дамаскын төлөөлөгч батлан илэрхийлснийг Сергей Лавров дурдав.