Цамхагууд нь 355 метр өндөр JW Marriott Marguis дэлхийн хамгийн өндөр зочид буудал өнөөдөр Дубайд нээгдэв. Зочид буудал дал модны хэлбэртэй хоёр цамхагтай юм. Энэ нь Ойрхи Дорнодын төдийгүй дэлхийн хамгийн тохилог тухтай дээд зэргийн зочид буудал юм гэж зочид буудлын захиргаа мэдэгджээ. Энд үйлдвэр худалдааны бүлгийнхэн байрлана гэж тэд үзэж байна. Шинэ зочид буудал 1600 орчим байртай хийгээд 14 ресторанд нь бараг 3000 хүн нэг зэрэг хооллох юм. Зочид буудлын тансаг цөөрөмд Мөхсөн тэнгисээс гурван тонн давс авчиржээ.

Дэлхийн хамгийн өндөр зочид буудлыг нээх ёслолыг Олон улсын үзэсгэлэнгийн товчооны төлөөлөгчдийн Дубайд хийх айлчлалд зориулав. Төлөөлөгчид 2020 онд ЭКСПО дэлхийн үзэсгэлэнг зохион явуулах мэдүүлэг ирүүлсэн орнуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Дубай меөн тэмцээнд тэргүүлэх бодолтой байна. 2020 онд Дэлхийн үзэсгэлэнг чухам ямар улс хүлээж авах тухай шийдвэр 11-р сард гаргах юм.