БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваны хэрэг эрхлэсэн бичиг хэргийн газрын тэргүүн Ван И БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний албан тушаалд нэр дэвших бололтой гэж өнөөдөр Ройтер агентлаг мэдээллээ. Япон улс, БНАСАУ-ын талаархи шинжээч Ван Ийг мөн албан тушаалд томилох нь Бээжин ойрын хөршүүдтэйгээ харилцааг хэвийн болгохыг эрмэлэж байгааг харуулна гэж агентлаг тэмдэглэв.

59 настай дипломат ажилтан 2004-2008 онд БНХАУ-аас Япон улсад суугаа элчин сайд байсан юм. Тэрээр 3-р сарын эхээр нээгдэх Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы дүнгээр ГХЯ-ны тэргүүнээр сонгодоно гэж шинжээчид үзэж байна.

БХАТХ-ын чуулганаар ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинийг БНХАУ-ын даргаар сонгох тухай урьд мэдээлсэн билээ. Өнөөгийн дэд ерөнхий сайд Ли Кэцян БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болох байх.