Буриад улсын Байнгын төлөөлөгчийн албан тушаалд Буриадын Ардын хурлын депутат Оросын КН –ын гишүүн Сергей Будажапов томилогдлоо. Байнгын төлөөлөгчийн газрыг тэргүүлэх саналыг Буриал улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын тавьжээ. Буриад улсын “Шударга Орос” намын бүлгийн тэргүүн Иринчей Матханов хэлсэн үгэндээ «Монгол улсад Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллах албан тушаал нь чухал ач холбогдолтой» гэдгийг тэмдэглээд «Бид Азийн хаалга болж байдаг бөгөөд Монгол улстай хил залгаа оршдог. Энэ улс бол маш хурдан хөгжиж байгаа, бидний ахан дүүсийн барилдалгаатай орон. Бид Монгол улсыг маш ихэд сонирхож байгаа, тухайлбал, манай эрх баригч байгууллагууд. Монгол улсад ажиллах төлөөлөгчийн газар нь бодит ажиллагаатай, манай БНУ болон манай улсын ашиг сонирхолуудад бүрэн дүүрэн хандсан байх ёстой” гэжээ.

Будажапов нь Монгол улстай ажиллах асар их туршлагатай бөгөөд ОХУ ын Монгол улс дахь Элчин сайдлын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Буриад улсын Ардын хурлын зарим депутатууд тусё улсын байнгын төлөөлөгчийн газрын статусыг Засгийн газрын дэд тэргүүний түвшинд хүргэхийг санал болгож байна. Дорнодын улс орнуудад төлөөлөгчийн түвшин маш их нөлөөтэй. Одоогийн байдлаар Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нь Буриад улсын сайдын статустай юм.