Ойрын 3-5 жилд ОХУ-ын зэвсэгт хүчнийг зарчмын хувьд шинэ түвшинд гаргахыг геополитикийн байдлын хөгжил шаардаж байна гэж өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Оросын зэвсэгт хүчин, цэргийн бүх байгууллагыг шинэчлэх ерөнхий стратеги хөдөлбөргүй хэвээр байна гэж тэрээр БХЯ-ны коллегийн хуралдаан дээр онцлов. 2015 он гэхэд Орос улсад шинэ үеийн зэвсэг 30, 2020 он гэхэд 70-100 хувь эзлэх ёстой гэж ерөнхийлөгч мэдэгдлээ. Хожмын ямар ч аюулд зохих ёсоор шуурхай хариулж мэдэх орчин цагийн цэрэг байгуулах зорилт улс оронд тулгарсан юм.

Байдал нь тогтворгүй шинэ шинэ бүс дэлхийд бий болж өргөжиж байгааг Путин дурдав. Ойрхи Дорнод, Азид зэвсэгт мөргөлдөөн зогсохгүй байна. Радикал үзэл, эмх замбараагүй байдал Орос улстай хил залгаа бүс нутгийг хамрах аюул гаарч байна.

Үүний хамт дэлхийн стратегийн балансыг элдэв аргаар бусниулахыг оролдсоор байна гэж Путин хэллээ. АНУ-д ПДХ олон улсын системийг байгуулах үйл ажиллагааны 2 дахь үе шат эхлэсэн хийгээд НАТО-г дорнод руу өргөжүүлэх боломжийг судлаж, Арктикийг цэрэгжүүлэх аюул үүссэн гэж тэрээр дурдав.

Евразид нягт интеграцийг хөгжүүлэх, эдийн засгийн нэгдсэн орон зайг бэхжүүлэх, Евразийн эдийн засгийн холбоог байгуулж эхлэх зэрэг уртьлалыг ерөнхийлөгч үүнтэй холдбогдуулан дурдав. Түүнээс гадна төрийн тэргүүн ШХАБ, БРИКС-ын хүрээнд түншлэх хэлхээ холбоог гүнзгийрүүлэхийг бас урьтлал гэж тэмдэглээд дэлхийд олон туйлт бодит дэг журмыг төлөвшүүлэх үйл явцад туслах нь зайлшгүй чухлыг онцлов.