АНУ-ын Конгрессын сенат Чак Хейгелийг БХ-ын сайдын албан тушаалд батлав. Өчигдөр 58 хууль тогтоогч түүнийг томилохыг дэмжиж, 41 нь эсэргүүцэв. Хейгел америкийн шинэ засаг захиргааны хамгийн ширүүн маргаан үүсгэсэн зүтгэлтэн болов.

Сенат хоёр удаа оролдож Хейгелийг батлав. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө түүний бүгд найрамдахын гишүүд санал өгөхөөс татгалзсан билээ. Нэр дэвшэгч чухал хэдэн асуудлаар ямар байр суурь баримталж байгаа нь тодорхой биш байна гэж тэд үзсэн юм. Хейгел Пентагоны тэргүүн болохын тулд сенатчдын олон зуун асуултад бичгээр хариу өгч, сонсголын үеэр 9 цагийн турш үг хэлсэн юм. Хейгел хатуу шийдэмгий биш байна. Энэ нь БХ-ын сайдад таарахгүй гэж сөрөг тал үзсэн байна. Тэрээр Пентагоныг тэргүүлэх албан тушаал хаших үеэр илүү түрэмгий болох байх гэж Стратегийн тухайн байдлын төвийн захирал Иван Коновалов хэлээд

«АНУ-ын БХ-ын шинэ сайд урьд нэлээд зөөлөн үг яриатай байсан. Тэрээр палестинчуудтай тохиролцохыг уриалж, Израилийг шүүмжилж, Иран улсад хандах хандлагыг олохыг санаачилсан билээ. Иймээс түүнийг мөн албан тушаалд батлахыг нэлээд удаан оролдсон. Одоо тэрээр илүү дайнч зан үйлтэй болох ёстой. Эхний үед тэрээр үйл ажиллагаагаа АНУ-ын милитарист бодлогод нийцүүлэх бололтой» гэлээ.

Гэвч хэргийн учир зөвхөн Хейгелийг томилох асуудлаар хязгаарлагдахгүй байна. Бүгд найрамдах намынхан Барак Обамаг бухимдуулахыг оролдсон. Тухайлбал тэд өнгөрсөн онд ливийн Бенггазид террористууд АНУ-ын консулын газарт халдсантай холбогдуулан нэмэлт мэдээлэл олгохыг Цагаан ордноос шаардав. Азаар Хейгелийн томилолтыг сенатчид Ливид болсон хэрэг явдалтай холбон үзэхийг шаргуу оролдоогүй. Азаар сенатэд ардчилсан намынхан Хейгелийг томилох асуудлаар санал хураахын тулд бүгд найрамдахын дөрвөн гишүүнийг өөрийн талд оруулав. Дараа нь ардчилсан намынхан сенатэд дийлэнх олонхи нь байгаа болохоор Хейгелийг амархан батлав.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сенатын санал хураалтыг тэр даруй тайлбарлав. Улс оронд шаардагдах, зэвсэгт хүчинд таарах БХ-ын сайд бий болсон гэж ерөнхийлөгч хэлсэн байна. Хейгелийн ухаалаг цэцэн мэргэн бодлогод найдаж байна гэж Барак Обама онцлов. АНУ-ын цэрэг дэлхийн олон бүс нутагт идэвхтэй ажиллагаа явуулж байгаа учир шинэ сайд эрүүл ухаантай байж, асуудлыг эргэцүүлэн бодвол зохино.