Эрмитаж, Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Третьяковскийн уран зургийн галерей, Зэвсгийн музей… Оросын гайхамшигтай эдгээр музейнүүдийн тухай сонсоогүй хүн үгүй биз. Москва, Санкт-Петербургт ирсэн хэн бүхэн тэдгээрийн танхимд очихыг эрмэлздэг. Гэхдээ тэр бүр хүн жижиг, даруухан, туйлын сонирхолтой музейнүүд оросын бүс нутгуудад олон байдаг гэдгийг мэддэггүй. Эсгий гутлын музей, орос водка архины музей, хулганы музей гээд олон музей байдаг аж. Тэдгээрийн үзмэрүүд нь түүх, соёлын гэрч байх бөгөөд оросын ард түмний амьдрал ахуйн нэгээхэн хэсгийг харуулдаг. Ийм нэгэн даруухан, гэхдээ өхөөрдөм музей Москвагаас 500 км зайтай,Тамбов хотоос холгүй нээгджээ.

Оймсны музей. Музейн нэр эрхгүй инээмсэглэлд хүргэнэ. Энд орон нутгийн хүмүүсийн уламжлалт хөдөлмөрийн үр бүтээл болох Тамбовоос хол гадаадад дуртай худалдан авдаг нэхмэл бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьжээ. Мини-музей 300 орчим үзмэртэй.Тэдгээрийн ихэнхийг гараар урлажээ. Эдгээрийн заримыг бүр эрт дээр үед хийсэн ч байна. Ийм их цуглуулгыг цуглуулахын тулд оршин суугчид музейд тэдний эмээгийн эмээгийн нэхсэн оймсыг хүртэл сэтгэл харамгүй өгчээ. Тэгээд дан оймс ч биш юм, энд бас бээлий, малгай болон тоглоомнуудыг тавьжээ.

Үзмэрүүдийн дунд дээд амжилт тогтоогчид ч байна. Хамгийн эртний оймс 60 жилийн настай аж. Хамгийн жижигхэн оймс ердөө тавхан см урттай, хамгийн том оймс 130 см! Энэ бол өнгөрсөн оны оросын гар урлалын яармагт зориулж бүтээсэн хамт олны уран бүтээлийн дээж юм. Ингэхдээ энд ирсэн зочин бүр аврага энэ оймсонд нэмж хэдэн эгнээ явуулах боломжтой аж.

Оймс нэхэх нь зүгээр нэг сонирхол биш. Тамбовын хэдэн мянган хүний хувьд энэ төрлийн гар урлал нь хүнд хэцүү цаг үеийг даван туулахад, гэр бүлээ тэжээхэд нь тус болж байсан аж. Гурван зуун жилийн өмнө гараар нэхсэн оймсуудыг хөрш зэргэлдээ хот, тосгонууд болон нийслэл хот руу аваачиж зарж байжээ. Сонирхуулахад, оймсыг эмэгтэйчүүдийн нэгэн адил эрэгтэйчүүд ч бас нэхэж байжээ.

Өнөөдөр Тамбовын бүтээгдэхүүнүүдийг оросын хөрш зэргэлдээ финүүд дуртайя худалдаж авдаг. Дулаахан, гоёмсог оймснууд тэдэнд таалагддагаас тэд хэдэн арваар нь худалдаж авдаг. Оймс нь зүгээр нэг ноосон бүтээгдэхүүн биш шүү дээ. Тамбовын оймснууд өөрийн өвөрмөц онцлогтой: тэдгээрийг нэхдэгээс гадна бас элддэг. Ингэснээр илүү дулаахан байдаг. Тэгээд гадна үзэмжийг ч эндхийн урчууд бас мартадгүй.Зарим нэг оймс нь жинхэн урлагийн бүтээлч байдаг. Тэгээд ч жинхэн урлагийн бүтээл музейд л байх ёстой.

Оймсны музей ер бусын музей. Эндхийн үзмэр бүрийг гараараа барьж, анхааралтай шинжиж судлаж болно.Одоохондоо Музейг үзэхээр орон нутгийн хүмүүс болон цөөн тооны жуулчид ирж байна. Гэхдээ зохион байгуулагчид хэтийн төлөвлөгөөтэй. Тэд үзмэрүүдийг өргөтгөн тэлж, өөрийн аялал жуулчлалын товчоог нээж, бэлэг дурсгалын дэлгүүр ажлуулж, Оросын төдийгүй гадаадын жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байна.