Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчид тулгарсан анхны асуудлыг шийдвэрлэж эхлэв. Өчигдөр орой тэрээр парламент сайшаасны дараа ерөнхий сайдыг томилов.Харин Умард Солонгос, Япон улстай холбоотой өөр хоёр асуудлыг шийвэрлээгүй. Манай сурвалжлагч Андрей Иванов Сөүлээс уламжлахдаа

Парламент ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшэгчийг батласан явдал Пак Кын Хед өргөсөн нэг ёсны бэлэг болов. Харин сайд нарын албан тушаалд нэр дэвшсэн 17 хүнийг батлахад бас нэг долоо хоног шаардагдах бололтой. Энэ нь шинэ ерөнхий сайд эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хүнд түвэгтэй зорилтыг биелүүлэхэд тус болохгүй. Түүнчлэн Умард Солонгос цөмийн зэвсэгтэй гүрэн улс болох гэж байгаа нөхцөлд аюулгүй байдлыг хангах зорилт амаргүй болсон юм.

Өчигдөр ерөнхийлөгч Пак Кын Хе тангараг өргөх ёслолд нь байлцсан АНУ-ын төлөөлөгч,ерөнхийлөгч Барак Обамагийн аюулгүй байдлын зөвлөх Томас Донилонтой уг асуудлыг хэлэлцэв. Пак Кын Хейн АНУ-д хийх айлчлалын үеэр мөн сэдэвт америк-өмнөд солонгосын яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ. Одоо айлчлалын өдөр хугацааг тодруулж байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Вашингтонд хийх айлчлалынхаа үеэр Япон улстай харилцах сэдвийг хөндөж болзошгүй. Япон улс одоо Өмнөд Солонгосын эрх мэдэлд байгаа Токто (Такэсима) арлуудад өнгөлзөж байна. Японы үйлдвэрлэлийн бараа таваарыг худалдан авахаас татгалзах уриаг одоо Сөүлийн гудамжуудад үзэж болно. Иймэрхүү санал бодол Өмнөд Солонгост ч Япон улсад ч чухал эдийн засгийн харилцааг хохироож мэднэ.

Иймээс «Япон улс Өмнөд Солонгостой харилцах хэтийн төлөвийг бодож түүхийн үйл явдлыг харгалзвал зохино» гэж Пак Кын Хе тангариг өргөх ёслолд нь байлцсан Японы дэд ерөнхий сайд Таро Асод хэлсэн байх. Сөүл түүхийн баримтыг зааж Токто арлуудын талаар өөрийн эрхийг зөвтгөж байна. Гэсэн ч Токио ч Такэсимаг эзлэх эрхээ түүхий баримтаар батлаж байна.

Энэ маргааныг түүхийн баримтыг зааж зохицуулах аргагүй гэж олонхи түүхч үзэж байна. Иймээс Пак Кын Хе Вашингтонд айлчлалынхаа үеэр Вашингтоныг нутаг дэвсгэрийн асуудлаар Япон улстай хийж байгаа маргаанд өөрийн талд оруулахыг оролдож болзошгүй. Түүнчлэн Японы ерөнхий сайд Синзо Абэ Барак Обаматой хийх уулзалтаа Сенкаку (Дяоюйдао) арлуудыг эргэн тойрон Хятадтай үүсгэсэн маргаанд АНУ-аас дэмжлэг авах бодолтой байна.

Чухамхүү АНУ л ХХ зууны дундуур эдгээр хоёр асуудлыг үүсгэв. Тус улс 1945 онд ялагдсан Японоос авсан эдгээр арлыг чухам хэнд буцаахыг тов тодорхой мэдэгдээгүй. Гэвч одоо америкийн тал эдгээр асуудлыг шийдвэрлэх гээгүй. Иймээс Пак Кын Хе Токто (Такэсима) арлудын асуудлаар японы талтай тохиролцох арга барилыг өөрөө эрэх бололтой. Энэ асуудлыг шийдвэрлээгүй явдал Өмнөд Солонгос, Япон улсуудын эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагаанд саад учруулахгүй байхыг хоёр тал бодож, арга буюу тохиролцох ёстой.