2-р сарын 28 -нд Владивостокд оросын Универсиадын бамбарын буухиаг эхлүүлнэ. Олон улсын оюутны наадмын бэлэг тэмдэг нь Орос улсаар аялаж, 7-р сарын эхэнд Казань хотод болох зуны XXVII Дэлхийн оюутны спортын наадмыг нээнэ.

Сүүлийн сард Универсиадын бамбар Алс-Дорнодын холбооны их сургууль дээр байрласан. Тэнд уг бамбар нь хагас жил илүүтэй аяласныхаа дараа хүргэгдэж ирсэн. Өнгөрсөн оны 6-р сард бамбар нь францын Сорбоноос замд гарсан юм. Чухамдаа тэнд 90 жилийн өмнө дэлхийн оюутны анхны наадам зохиогдсон.

Дэлхийн оюутны спортын наадмын бэлэг тэмдэг нь “Седов” дарвуулт онгоцоор 45 мянган миль газар явж, таван тивд очсон. Оросын дарвуулт онгоц хүчтэй далайн шуургатай хоёр удаа таарч, хурдаа алдаж, төлөвлөсөн графикт хугацаанаасаа хоцорч ирсэн. Онгоц өмнөд-солонгосын Пусан боомтод орж, тэндээсээ Дэлхийн оюутны спортын наадмын бамбарыг Владивосток руу онгоцоор ирүүлсэн. 1-р сарын 26- аас бамбар Алс-Дорнодын их сургуулийн музейд хадгалагдаж байсан.

Владивосток хотын иргэд Универсиадын бамбарыг хэрхэн үдэн гаргаж байгаа тухай бидэнд уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Эмиль Губайдуллин ийн ярьсан юм. Үдэлтийн ёслолын арга хэмжээ Алс-Дорнодын их сургууль дээр болно. Арга хэмжээ нь Приморийн хязгаарт спортын баяр наадмыг зохион явуулахад гар бие оролцсон хүмүүст шагнал гардуулахаас эхлэнэ. Тэд бол эрх баригч байгууллагуудын төлөөлөгчид, оюутнууд, сайн дурынхан болон бамбар тээгчид юм.

«Хоёрдахь ёслолын ажиллагаа бол бамбарыг үдэн гаргах ёслол. Энэ арга хэмжээний хүрээнд танхимд тээвэрлэх савтай бамбарыг оруулж ирнэ. Арга хэмжээний төгсгөлд Алс-Дорнодын их сургуулийн оюутан болох дөрвөн гал манагч шилтэй бамбарын хамт явна. 2-р сарын 28-нд “Россия” галт тэргээр тэд Хабаровск хотод хүрэлцэн ирнэ. Тэндээс 3-р сарын 1-нд бамбарыг Хабаровскийн оюутан залууст шилжүүлнэ» гэж Эмиль Губайдуллин хэллээ.

Хабаровскаас бамбарыг Якутск болон Красноярскийн их, дээд сургуудиуд руу явуулна. 5-р сарын 6-нд Сибирь, Волга мөрний, Төв Оросын болон тус улсын өмнө зүгийн томоохон хотуудад бамбарын буухиа явагдана. 30 хот бүрд бамбар авч явагч байх бөгөөд тэдний хоорондын зай 100-200 метр байх юм. Тэд хотын төвийн гудамж, талбай болон их сургуулийн нутаг дэвсгэрт бамбар барьж гүйж өнгөрнө.

Бамбар барих эрхийг спортын амжилт болон сурлагаараа тодорсон, шилдэг оюутан, сайн дурынханд олгох юм. Бараг нэг жилийн өмнө эхэлсэн бамбарын буухиа асар урт замыг туулсныхаа дараа 7-р сарын 6-нд Казань хотын хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн дээр өндөрлөх юм. Тэнд Универсиада-2013 наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ явагдана.

Дэлхийн оюутны спортын наадмын бамбарын буухианы маршруттай http:// kazan2013 .ru сайтаас танилцаж болно.