Өнөөдөр Буриадын Ардын хурал Олон улсын олимпийн хороо, Оросын олимпийн хороонд хандан чөлөөт бөхийн барилдааныг 2020 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрт үлдээх хүсэлт тавьсан уриалга дэвшүүлж батлав. ОУОХ зуны 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтах 25 спортын төрлийг батлав. Бөхийн барилдааныг хассан байна. 2013 оны 9-р сард Буэнос-Айрест ОУОХ-ны чуулганаас бүрэн төгс шийдвэр гаргах юм. «Бөхийн барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах нь оросын шигшээ багийн байр сууринд хүчтэй цохилт өгч, буриадын бөхчүүдийн олимпийн медаль хүртэх хүсэл мөрөөдлийг үгүй болгож мэднэ гэж Буриадын парламентын уриалгад өгүүлжээ. Депутатуудын мэдээлснээр Буриадад 16 мянга гаруй хүн бөхийн барилдаанаар хичээллэж байна. 2012 онд Лондонд Буриадын төлөөлөгч Любовь Волосова зуны Олимпийн хүрэл медаль хүртсэн юм.