3-р сарын 1-нээс төсвийн зарлагыг хорогдуулах нь гарцаагүй гэж өчигдөр америкийн сенатчид өгүүлсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. «Төсвийн орлогын асуудлаар тохиролцохгүй бол зарлагыг арга буюу хорогдуулна, бүр гарцаагүй хорогдуулна» гэж сенатын ардчилсан намын дийлэнх олонхийн тэргүүн мэдэгдэв.

Конгрессын зүгээс шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол энэ онд төсвийн зарлагыг 85, цаашдаа жилд барагцаалбал 110 тэрбум доллароор хорогдуулах юм. Энэ долоо хоногт сенат зарлагыг хорогдуулахаас сэрэмжлэх биеэ даасан хэдэн хуулийн төслөөр санал хураана. Төсвийн зарлагыг арга буюу хорогдуулах хүртэл гуравхан хоног үлдсэн ч ардчилсан ба бүгд найрамдах намын төлөөлөгчид даваа, мягмар гаригт хэлэлцээ хийлгүй бие биенээ зэмлэжээ.