Олон улсын зургаан зуучаас Иран улсын саналд өгсөн хариу нь урьдынхаас нэлээд бодит шинж чанартай байна гэж өнөөдөр Ираны үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн Нарийн бичгийн дарга Саид Жалили мэдэгдлээ. «Тэд байр сууриа Тегераны байр сууринд ойртуулахыг хичээсэн» гэж тэр онцлов.

Олон улсын зургаан зууч Тегеранээс найр тавьсаны хариуд Ираны нефтийн хими, банкны салбаруудад хамаатай зарим хоригийг хүчингүй болгохыг санаачилсан гэж Франс Пресс агентлаг өрнөдийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Өнөөдөр талууд хоёр цагийн хэлэлцүүлгээр хэлэлцээгээ өндөрллөө. Иран улсын ба олон улсын зургаан зуучийн төлөөлөгчид 3-р сарын 17,18-нд Стамбулд ээлжит хэлэлцээг шинжээчдийн хэмжээнд хийхээр тохиролцсон байна.

Оросын төлөөлөгчдийн тэргүүн ГХ-ийн дэд сайд Сергей Рябков олон улсын зургаан зууч ба Иран улсын төлөөлөгчдийн Алма-Атад хийсэн уулзалт ашиг тустай гэж тодорхойлов. «Бүрэн хэмжээт хэлэлцээний үйл явцыг сэргээж амжсан. Шинжээчдийн ажлын материал бий» гэж Сергей Рябков тэмдэглэв.