Япон улсын талаас тавиад байгаа Курилын нутаг дэвсгэрийг тойрсон асуудлуудыг дараа үеийнхэн эцэслэн шийдвэрлэж чадна. Энэ тухай Орос улсын Алс-Дорнодын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев мэдээллийн “Киодо Цусин” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар, Орос, Япон улсуудын өрөгжин тэлж байгаа эдийн засгийн харилцан ажиллагаа нь эл асуудлын хурцадмал байдлыг арилгахад тустай байх аж.

ЗХУ-ын үед нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлыг ерөөс хүлээн зөвшөөрдөггүй байсан гэж бүрэн эрхт төлөөлөгч тэмдэглэв. Орос улс нь Японтой эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд олон алхамуудыг хийсэн байгаа гэж Ишаев хэлээд, сүүлийн жилүүдэд Москва япончуудад Өмнөд Курилын визийг хөнгөвчилж, Курилын арлуудад бизнес эрхлэх зөвшөөрөл өгч, агнуурын зөвшөөрөл хүртэл олгосон хэмээн нэмж хэлэв.Ингэхдээ Ишаев японы талаас ийм алхамууд хийгдээгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Одоо бүрэн эрхт төлөөлөгч Ишаев нь Токиод болж байгаа орос-японы “Огтолцолын цэгүүд:Бизнес.Технологи.Соёл” чуулганд оролцож байгаа оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна.