2013 оны Олон улсын хүүхдийн Өвлийн VI наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа Башкирын нийслэл Уфа хотод өнөөдөр болно. Уг наадамд дэлхийн 20 орны 59 баг оролцож байгаагийн дотор Монгол улсын баг оролцоно.

“2014 оны Сочийн наадам Уфад эхлэнэ. Уфа, Универсиада болон Казань, эцэст нь Сочийн Олимпийн Наадам эдгээр нь өвөрмөц буухиа арга хэмжээ юм” гэж Төрийн думын биеийн тамир, спорт болон залуучуудын асуудал хариуцсан паралимпийн Олимпийн олон удаагийн аврага Римма Баталова ярьлаа.

Олон улсын хүүхдийн наадам нь 1968 онд Словенид анх зохиогдсон. Уг арга хэмжээнд европын 9 орны өвсөр үеийн тамирчид оролцож байжээ. Тэр цагаас хойш Олон улсын хүүхдийн наадам нь 45 удаагаа зохиогдсоны дотор Өвлийн наадам 5 удаа зохиогдож буй юм.