Хятад улсын томоохон худалдааны Тaobao интернет сүлжээнд челябинскийн солирын хэсгийг худалдах тухай зар гарсан гэж РИА Новости агентлаг уламжилжээ. Худалдагчид солирын нэг ширхэг хэлтэрхийг 1370 доллароос 16 мянган долл. хүртэл үнэлжээ. Ингэхдээ жинхэнэ гэдгийн баталгааг өгөхгүй аж.

Нэгэн наймаачны ярьснаар, “тэнгэрийн чулууны хэлтэрхийг өөртөө авч явбал, сэтгэл санааны эмгэгүүдийг анагаах аж”. Хятадын зүүн-хойд хэсгийн Ляонин тосгонд амьдардаг өөр нэгэн худалдачгийн ярьж байгаагаар, тэр өөрийн барааг сурталчлахдаа “ солир нь сайхан гэрлэлтийн бэлэг “ гэж бичдэг ажээ. Тaobao уламжилснаар, челябинскийн солирыг худалдаж авах гэрээ одоогийн байдлаар хийгдээгүй аж.

Өмнө нь оросын эрдэмтэд Холбооны гаалийн болон хилийн албануудад челябинскийн солирын хэсгүүдийг гадаадад гаргахыг хориглохыг хүсч хандаж байсан.