АНУ-ын Сенат тус улсын ерөнхийлөгч Барак Обамагийн Батлан хамгаалах яамны сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн Чарльз Хейгелийг сайшаан дэмжив. Түүнийг нэр дэвшихэд 58 сенатор дэмжиж, 41 нь сөрөг саналтай байв. Нэр дэвшигч Хейгелийн санал хураалт хоёр дахь оролдлогоосоо хүчинтэй боллоо. 2-р сарын 15-нд америкийн сенат эл асуудлыг хаасан юм. Тэр үед бараг бүх Бүгд найрамдахчууд эсрэг санал өгсөн, сонирхолтой нь Хейгел өмнө Бүгд найрамдах намаас сенат болж байсан юм.