Хятад улсад нефтийн стратегийн нөөц байгуулах хөтөлбөрийн гурав дахь шат хэрэгжиж эхлэв. БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны мэдэгдэл мягмар гаригт гарсныг Синьхуа нийтэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Хятад улсад 2004 оноос хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрийн дагуу арван таван жилийн хугацаанд тус улсад стратегийн нөөцүүдийг барьж байгуулахаар төлөвлөжээ. Гурав дахь шатны хөтөлбөрийг дуусах буюу 2020 онд Хятад улсын нефтийн нөөц, шинжээчдийн тооцоогоор, 800 сая тонн хүрсэн байх аж. Одоогийн байдлаар Хятадын Үндэсний нефть-хийн корпорацын үнэлснээр Хятадын нөөцийн нефть тус улсын эрчим хүчний хэрэглээг 42 хоног хангах хэмжээний байгаа аж. Сүүлийн жилүүдэд Хятад улсын импортын нөөцөөс хараат байдал нь өссөн бөгөөд 56 хувьд хүрчээ.