Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Олон улсын зууч “зургаа” болон Ираны хоорондын яриа хэлэлцээр Алма-Атад хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Яриа хэлэлцээрийн эхний өдөр үр дүнтэй болж өнгөрсөн гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Яриа хэлэлцээрийн эхний өдөр нэг асуудал хэлэлцжээ. Энэ нь “зургаагийн” Иранд санал болгосон багц баримт бичгүүд юм. Дэлхийн улс гүрнүүд ираны цөмийн асуудлаар тавьсан “зургаагийн” саналуудад Тегеран эерэг хандана гэдэгт найдаж байна. Хэрвээ Иран нь өөрийн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх ажлаа зогсоовол, зуучид зарим хоригийг цуцлахад бэлэн гэж “Ройтер” агентлаг тэмдэглэжээ.

Яриа хэлэлцээрт оролцож байгаа Ираны төлөөлөгчийн “Интерфакс” агентлаг мэдэгдснээр, Тегеран олон улсын хамтын нийгэмлэгийг Иран улсын уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа аж. “Зургаад” НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван орон болон Герман улс ордог.

“Зургаагийн” зохицуулагчаар Европын холбооны гадаад хэрэг,аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кэтрин Эштон ажилладаг. Ираны төлөөлөгчдийг Ираны Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалиль тэргүүлж байна.

Хамгийн сүүлийн бүрэн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээр нь 2012 оны 6-р сард Москвад болж өнгөрсөн.