ОХУ,  АНУ хоёр Сирийн эрх баригчид, сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээр эхлүүлэхэд  шалтгаалах бүхнийг хийх төлөвтэй байна. Энэ тухай мягмар гаригийн үдэш Берлинд Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдлээ. Оросын дипломатын тэмдэглэснээр, Москва болон Вашингтон Сирид үргэлжилж байгаа хүчирхийллиийг нэгэн адил жигшин үзэж байгаагаа батлан харуулжээ.

“Сирийн иргэдийн өмнөөс тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхгүй”, үүний тулд яриа хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж Лавров мэдэгдэв. Сирийн сөрөг хүчнийхэн Сирийн эрх баригчидтай яриа хэлэлцээр хийхээр өөрсдийн талынхныг томилно гэдэгт найдаж байгаагаа Орос улсын ГХЯ-ны тэргүүн илэрхийлэв. Сайд цааш нь даваа гаригт Москвад Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллаем хүрэлцэн ирсэн тухай тэмдэглэсэн.

Дамаскийн төлөөлөгч батлан хэлэхдээ, тэд яриа хэлэлцээрийн багтай бөгөөд яриа хэлэлцээрийг аль болох эрт эхлэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр “Сирийн анд нөхдийн” уулзалт дээр сирийн сөрөг хүчний төлөөлөгчид харилцан ярилцахыг зөвшөөрч, улмаар өөрсдийн талынхныг хэлэлцээрт оролцуулна гэж найдаж байна гэжээ.

“Хэд хоногийн дараа Ромд болох сөрөг хүчнийхний өрнөдийн болон бүс нутгийн нилээд хэдэн улсуудтай хийх уулзалт нь яриа хэлэлцээрт эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.Өмнө нь сөрөг хүчнийхний зүгээс энэ тухай сөрөг мэдэгдэл гарч байсан” гэж Лавровын хэлснийг “Интерфакс” иш татан уламжилжээ.