Орос улсад үнээ саах хосгүй төхөөрөмжийг бүтээгээд байна. Уг саалийн цогцолбор нь хотоос гаралгүйгээр тосгоны үнээний сүү уух боломж олгох юм.

Энэхүү тасархай технологийн зохиогч нь оросын эрдэмтэн, физикч Александр Белоносов юм. Түүний бүтээлийн чухал нь саалийн процессыг нэгтгэж, сүүг нэг төхөөрөмжинд найруулж, хөргөхөд орших юм. Ингэхдээ сүүнд ямарч агаар оруулалгүйгээр шууд тусгай битүү савладаг аж. Төслийг боловсруулагчийн ярьж байгаагаар, “энэ нь түүхий сүүний амт, чанарыг хадгалдаг” байна.

Уг төхөөрөмж нь 50-100 толгой саалийн үнээтэй жижигхэн фермийн аж ахуйд зориулагджээ. Төхөөрөмжийг ажлуулахад ердөө нэг хүн хангалттай гэж “Оросын дуу хоолой” радиод фермийн эзэн Александр Коновалов тэмдэглээд

«Нэг метр гаруй өндөртэй хоргонд дулаан боловсруулагч, хөргөгч болон савлах төхөөрөмж багтаж байна. Саах төхөөрөмж үнээг сааж дуусахад, саасан сүү шууд дуулааны боловсруулалтанд очиж, улмаар хөргөгдөж, дараа нь савлагдана. Гурван минутын дотор л үнээний дэлнээс шууд савлагаатай сүү гарч байна» гэлээ.

Дэлхийд хосгүй эл технологи нь бэлэн бүтээгдэхүүний процессыг өөрчлөх боломж олгож байна. Сүүг өөр саванд юүлэхийн хэрэггүй бөгөөд бусад завод руу тээвэрлэж, амт чанараа алдахад хүргэдэг янз бүрийн боловсруулалтанд оруулахын ч шаардлагагуй юм гэж Александр Коновалов цохон тэмдэглээд

«Энэ нь бактери агуулсан сүү байна. Ийм  сүү илүү “амьд”, тэгээд ч үнээнээс шууд саванд орсон сүү. Ингэхдээ энэ нь худалдан авагчдад таалагдсан ямарч үнээний сүү байж болно. Жишээ нь хэн нэгэнд шар үнээний сүүний амт таалагдлаа гэж бодъе л дээ. Тэгвэл тусгай уутанд чухамдаа тэр үнээний сүүг савлаж өгнө.

Ийм аргаар үнээг саахад өөр бусад давуу талууд ч бий. Энэ нь үйлдвэрийн талбай, хэмжээтэй холбоотой уг ажлын хүнд бэрхийг бууруулж байгаа төдийгүй боловсруулах төхөөрөмжийн хэмжээг ч бууруулж байна. Түүнчлэн эрчим хүчний зардалууд болон орчныг тойрсон экологийн ачаалал нь мэдэгдэхүйц багасч байна гэж уг саалийн цогцолборын патентын зохиогч Александр Белоносов үлгэр жишээ “Коновалово” экофермийн туршилтыг зааварлагч судалж байх үед бидэнд ярьсан юм.

Гэхдээ уг хувилбарын аж үйлдвэрийн хувилбар бас бэлэн болж байгаа юм. Ойрын үед тэдгээрийг үйлдвэрт нэвтрүүлнэ. Төхөөрөмжийн өртөг 200-300 мянган рублийн үнэтэй /7-10 мянган ам.долл./ . Эл төхөөрөмжийг европын орнуудад - Испани, Франэц болон Италид сонирхож байгаа аж. Азийн бүс нутагт энэхүү мэдээ нь хараахан очоогүй байгаа гэж эрдэмтэн ярьж байна.

Ингэхдээ энэ мэдээ хүрсэн тэр цагт тэднээс уг төхөөрөмжийг нийлүүлэх гэсэн хүсэлт ирнэ гэдэгт тэр итгэлтэй байна. Учир нь аливаа консервант үгүй, химигүй, жинхэн байгалийн бүтээгдэхүүнүүд нь өнөөдөр дэлхий дахинд хамгийн эрэлт хэрэгцээтэй байна. Тэгвэл Москвагийн “Коновалово” эко фермийн үнээний сүүг захиалагчдын тоо ч улам нэмэгдсээр байна.