Саяхан Япон улсад гурван гэмт хэрэгтэнийг дүүжлэн хороов. Тэдгээрийн нэг нь 2004 онд Нара хотод насанд хүрээгүй охиныг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэргээр ял авсан. Нөгөө хоёр нь хүн амины хэргээр хуулийн дээд хэмжээ авчээ. Японы хууль зүйн яамны мэдээгээр, одоогийн байдлаар тус улсын шоронгуудад цаазын ял авсан 137 хүн байгаа юм.

Тэдгээрийн дунд шашны “АУМ Синрикё” бүлэглэлийн удирдагч асан Асахара Сёко байгаа бөгөөд түүнийг бас токиогийн метронд хорт хийн дайралт явуулсанд буруутгасан юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас Япон улсыг байгууллагууд хүмүүнлэгийн бус энэ шийтгэлийг цуцлахыг уриалсан юм. Гэтэл олон нийтийн санал асуулгаар япончуудын 85 % нь цаазын ялыг дэмжижээ.

Орос улсад цаазын ялыг 1996 оноос буюу тус улс Европын Зөвлөлд гишүүнээр элссэн цагаас хойш хэрэглээгүй. Хүүхэд гэмт хэргийн золиос  болох бүрт нийгэмд хуулийн дээд хэмжээг буцаах тухай мэтгэлцээн өргөнөөр хэлэлцэгддэг.  2013 оны эхэнд Татарстанд болон Эрхүү мужид гарсан сургуулийн сурагч хоёр охины амийг егүүтгэсэн тухай дуулиант гэмт хэргүүдийн талаар Орос улсын ДХЯ-ны тэргүүн Владимир Колокольцевын хэлсэн үг олны дунд шуугиан тарилаа.

“Би цаазын ялын эсрэг байдаг хүмүүсийн дургүйг хүргэх болов уу гэж айж байна, гэхдээ ийм төрлийн гэмт хэрэгтнүүдэд хуулийн дээд хэмжээг өгөхөд  буруу юм байхгүй...” Би энэ тохиолдолд сайдын хувьд биш, иргэний хувьд ийн үзэж байна гэдгээ цохон тэмдэглэсэн. Ийм байр сууринд өөрийн талын болон эрс эсэргүүцэгчид гэж байдаг. “Сопротивление” /”Эсэргүүцэл” / хүний эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн болон Орос улсын Олон нийтийн танхимын гишүүн Ольга Костина энэ тухай хэлхдээ:

«Хүний амийг, ялангуяа, хүүхдийн амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнийг гэмт хэргийн байран дээр нь тарчилаах бодол төрдөг. Гэхдээ энэ бол зөвхөн сэтгэл хөдлөл. Харин төрийн институтын шийтгэлийн систем бол өөр хэрэг. АНУ-ын зарим мужууд, Зүүн-Өмнөд Азийн нилээд хэдэн орнууд, Беларус улсад болон нийт дэлхийн 46 улсад цаазын ял ногдуулж байна. Гэтэл  гэм зэмгүй хүнийг цаазлах ялаар шийтгэдэг, аймшигт алдаанаас хэрхэн зайлсхийх вэ? гэдэг нь шийдвэрлэх ёстой асуудал юм.

Amnesty International  хүний эрхийн байгууллагаассаяхан цаазаар авахуулах ялтай байгаад нь цагаатгагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргасан. Орос улсын хувьд гэвэл, бүх насаар нь хорих ялыг аль болох өргөнөөр хэрэглэх нь зүйтэй юм. Жишээ нь Японд хуулийн дээд хэмжээ авсан ялын гүйцэтгэлийг хойшилуулдог. Цаазын ял авсан хүний ялын гүйцэтгэлийг нилээд хэдэн жилээр хүлээлэгдэг байна. Энэ нь түүнийг зовоон тарчлаахад зориулагдсан бус, харин эмгэнэлт алдаа гаргахгуйн тулд, мянга дахин шалгах магадлалтай холбоотой юм» гэлээ.

Зарим гэмт хэрэгэнүүдийг өмгөөлөх хэрэггүй мэт санагддаг. Тэгвэл цаазын ял нь хүнд гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх арга болж чадах уу?

«Нэг талаас гэмт хэргийг үйлдэхдээ гэмт этгээд шийтгэлийн тухай,  баригдах тухай ер боддоггүй. Энэ утгаараа гэмтэтгээдүүдэд цаазын ял оноох нь бусад харгис  этгээдүүдийг зогсоож эс чадна. Ихэнхи тохиолдолд ялангуяа, хүүхдүүд рүү дайрч байгаа гэмт хэрэгтэнүүд давтан хэрэг үйлдэгчид байдаг. Хэрвээ энэ хүн дахиад хэзээ ч хүний амийг бүрэлгэхгүй гэсэн тохиолдолд цаазын ял нь сая урьдчилан сэргийлэх шинжтэй арга хэмжээ байх юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд хүнийг цаазлах уу, эс цаазлах уу гэдэг нь ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг нарийн ойлгох ёстой юм” гэж Ольга Костина хэллээ.

Оросын хүний эрхийн  байгууллагуудын мэдээнээс үзвэл, цаазын ялыг хүн амын 70 хувь дэмжиж байна. Төрийн думын хууль зүйн байнгын хорооны тэргүүн Павел Крашенинников цаазын ялыг зогсоосон нь зөв гэсэн байр суурьтай байдаг. Түүний үзэж байгаагаар, цаазын ялыг хэрэгжүүлэх нь олон нийтийг тайвшруулж болох боловч “өшөө хорсолын үндсийг” арилгаж эс чадах аж.