АНУ-ын хууль зүй Хятад улсад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцуудаас улс орны аюулгүй байдалд аюул учруулах эсэх асуудлыг анх удаа шийдвэрлэх ёстой. Хятадын «Саньи» корпораци АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг заргын өргөдөл шүүхэд шилжүүлжээ. Хүнд машины аж үйлдвэрийн «Саньи» корпорацын ерөнхий захирал Сян Вэньбао энэ тухай микроблогдоо мэдэгджээ.

Барак Обама Оризон муж улсын туршилтын талбайн дэргэд дөрвөн салхин цахилгаан үүсгүүр барихад 2012 оны 9-р сард хориг тавьжээ. Тэнд цоо шинэ загварын нисэгчгүй нисдэг аппаратыг туршдаг. «Саньи» корпорацын «RALLS» америкийн охин компани төслийг хэрэгжүүлэх гэж байсан. Хятадын хоёр үйлдвэрлэл эрхлэгч америкийн охин компанийн эзэд юм. Тус компани хятадын «Sany Group» компаниос үүсгүүрийг худалдан авах байв.

Барак Обама энэ төсөлд л хориг тавьжээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдалд аюул учруулж мэднэ гэж тэр үед хүрээлэгсэд нь тайлбарлан өгүүлсэн билээ. Нотлох баримт байна гэж Цагаан ордон мэдээлэв. Хариуцагчаас шүүхэд олгох баримт алга гэж Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Үнэн хэрэг дээр мөн тохиолдол тагнуулд огт хамаагүй. АНУ-ын хүн ам болон тус улсын хуульчдад ойлгомжтой сэдвээр зальт ажиллагаа явуулж байна. Хятад улс америкийн нууцыг сонирхож байгаа нь мэдээжийн хэрэг. Гэвч хятадын тагнуулын ажиллагааны тухай АНУ-ын санаанаас зохисон зүйлийг хэтрүүлжээ. Америкийн зах зээлд хятадын компаниудын үйл ажиллагааг тогтоон барих зорилгоор эдгээр зүйлийг өргөн ашиглаж байна» гэв.

Хятад дорнын халз тулааны дүрмийг мөрдөн хожигдохоо урьдаас мэдсэн ч өрсөлдөгчтэй барилдаж байна. Тус улс нэр нүүрээ барахгүйн тулд дэвжээнд байр сууриа тодорхойлж байна. Хятад улсаас зарга мэдүүлэхгүй байсан бол Обама зүй ёсоор хориг тавьсан хэмээн үзсний илрэл болох байсан гэв.

Гэвч цэргийн нууцыг хулгайлж байна гэж Хятад улсыг сэжиглэх шалтаг саяхан АНУ-д бий болсныг дурдая. АНУ нисэгчгүй нисдэг аппаратын талаар дэлхийд тэргүүлж байна. Нисгэгчгүй нисдэг аппаратаа бүтээх хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэнэ гэж хятадын талаас зарлан мэдээлсэн явдал америкчуудыг түгшүүлэв.

Хятадын гарамгай инженерууд техникийн ололты нь хуулж байгааг тэд мэднэ. АНУ энэ салбарт Хятадыг хүчитэй өрсөлдөгч болгохоос сэрэмжилнэ. Тэгвэл хятадын ямар ч компанийн аль ч тоног төхөөрөмж америкийн цэргийн барилга байгууламжад ойрхон байвал түүнийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж мэднэ гэж үзэх юм.

Шүүх л асуудлыг тодруулж үнэнийг тогтооно. Харин америкийн шүүх ингэхийг хүснэ гэж үү? АНУ-ын ерөнхийлөгчэд мэдүүлсэн заргыг хятадын талд таагүй нөхцөлд авч үзэж байна. Зах зээл дэх хятадын компаниудын түрэмгий зан үйлийн хариуд америкийн улс төрчид «Болгоомжил, хятадууд ирж дайрана» гэдэг. Энэ удаа ч мөн сэдвийг ашиглах бололтой.