Европын сансрын агентлаг хожмын аюултай жижиг гаригуудын тухай мэдээ баримтуудыг нэгтгэн шинжлэн зохицуулах төвийг нээж байна. Европын сансрын агентлагийн удирдлагаас мэдээлснээр тус төв бүр энэ хавар ажиллаж эхлэнэ. Хэтдээ төвөөс сансрын биет унах аюулыг эрх баригчдад урьдчилан мэдээлэх юм. Эдүгээ одон орон судлаачид хожмын аюултай 50 гаруй метр голчлолтой жижиг гаригуудын 1 хувийг мэднэ. Шинээр байгуулж байгаа систем эдгээр жижиг гариг мөргөлдөхөөс наанадаж гурван сарын өмнө тэдгээрийг илрүүлэх юм.