Өнөөдөр Египетийн өмнөд хэсэгт Луксорт гадаадын жуулчид сууж явсан хийт бөмбөлөг унасны уршгаар дор хаяж 18 хүн амь насаа алдсан тухай АП агентлаг мэдээлэв. Уур цайх үеэр гадаадын 21 жуулчин сууж яваа хийт бөмбөлөг эртний хотын дээгүүр нисч явсан үед эмгэлнэлт хэрэг явдал болжээ. Бөмбөлөг 300 метр өндөрт шатаад унав. Франц, Англи, Япон, Хонконгийн жуулчид амь үрэгдэгсдийн дотор байна. Орон нутгийн түшмэдийн мэдээлснээр нисэгч ба 2 жуулчин эсэн мэнд байна.

Гэрэл зураг