Занарын нефть дэлхийн эрчим хүчний шинэ хувьсгал хийнэ гэж саяхан олон улсын PricewaterhouseCoopers компани лүндэн буулгасан билээ. Гэвч бие даасан шинжээчид байдлыг нэг утгаар үнэлэхгүй байна. Ойрын арван жилд энергийн салбарт хувьсгалт ахиц дэвшил гарахгүй гэж олонхи нь үзэж байна.

Гэсэн ч занарын нефть тодорхой хэтийн төлөвтэй. Занарын нефтийн нөөц уламжлалт нефтиэс 13 дахин илүү их байна гэж үзсэн юм. Өнөөгийн хэрэглээний хэмжээ өөрчлөгдөхгүй бол мөн нөөц бүр 300 жил тасралтгүй олборлоход хүрэлцээтэй байна. Гэвч практик ажилд түвэг бэрхшээл тулгарч байна.Занарын нефтийн олборлолт баялаг (90 литр 1 тонн занарт ногдох) орд газруудад л эдийн засгийн үр ашигтай болно. Түүнээс гадна давхраг 30 метрээс багагүй зузаан байх ёстой. Гэсэн ч үр ашигтай хэмээн үзсэн бүх орд газар ийм болзолд тэр болгон нийцэхгүй байна.

Түүнээс гадна занарын нефтийн олборлолт уламжлалт нефтийнхээс илүү үнэтэй. Энэ нь технологийн дэвшлээс хамаарахгүй. Иймээс өөрийн өртөг нь өндөр байна. Өөр асуудал ч гарсан. Цооног бараг 400 өдөр ажилласны дараа олборлох бүтээгдэхүүний хэмжээ бараг 80 хувиар буурч мэднэ.

2035 он гэхэд занарын нефтийн олборлолтын хэмжээ нэмэгдэж, тулгуур таавар 40 хувиар буурч,нэг баррель нефтийн үнийг барагцаалбал 80 доллар болгоно гэж PricewaterhouseCoopers компанийн шинжээчид үзэж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн ирээдүйд нөлөөлнө гэдэгт тэд итгэж байна. «Норд-Капитал» хөрөнгө оруулалтын бүлгийн шинжээч Владимир Рожанковский өөр саналтай байна. Тэрээр хэлэхдээ

«Миний бие PricewаterhouseCoopers компани ба түүний оюуны чадамжийг хүндэтгэж байсан ч таавары нь зөвшөөрөхгүй байна. Учир нь эдүгээ занарын бүх төслийн өөрийн өртөг өндөр юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд зохих тоног төхөөрөмж шаардагдаж байна. Одоогоор ийм тоног төхөөрөмжийг бөөнөөр үйлдвэрлэхгүй байна.

Занарын төслийг хэрэгжүүлэхийг оролдож бараг дампуурсан америкийн Marathon Oil компанийн жишээ үүнийг нотлон харууллаа. Технологи экологитой холбоотой олон асуудлыг үүсгэж байна. Цооногийг таглах арга барил үлдсэн нефтийг хүрээлэн буй орчноос баталгаатай тусгааруулахгүй байна. Үүний улмаас үржил шимтэй газар талбай бохирдож мэднэ. Энэ нь аж үйлдвэрийн эргэлтэд оруулах занарын төслүүдийн хамгийн эмзэг тал» гэв.

Ойрын арван жилд дэлхийн нефть хийн зах зээлд хувьсгалт өөрчлөлт гарахгүй гэж шинжээч Александр Разуваев хэлээд

«Занарыг нэг утгаар үнэлж болохгүй. Занарын хувьсгал гэгч нефть улмаар байгалийн хий, цахилгаан энергийн үнийг эрс хямдруулна гэж зарим шинжээч үзсэн. Миний бодоход тэгэхгүй бололтой. Гадаадын компаниуд оросын эх газрын усан дорхи үргэлжлэлийг сонирхож байгаа нь занарын хувьсгал эргэлзээтэйг харуулж байна.

Арктик, Зүүн Сибирьт ажиллах хэрэгтэй. Нефтийн үнэ буурах шинжгүй. Миний бодоход занарын хувьсгал нийлүүлэгч улс орон, түүний дотор Орост учруулж мэдэх эрсдлийг хэттрүүлсэн байна. Ойрын арван жилд уламжлалт олборлолт урьдын нэгэн адил чухал хэвээр байх болно» гэв.

Мэдээжээр эрчим хүчний зах зээлийн бүтэцэд ямар нэг өөрчлөлт гарна. Занарын нефть зах зээлд байх болно. Энэ хүчин зуйлийг харгалзах хэрэгтэй. Гэвч занарын нефть ойрын үед зах зээлд ахиц дэвшил гаргахгүй.