Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр 2013 оны 6-р сарын 5-нд Монгол улсад явагдах хийгээд  хүнс хоолны хаягдалыг багасгах, оновчтой зөв хэрэглэх сэдэвтэй болно гэж НҮБ-ын сайтад мэдээлжээ. 1972 онд НҮБ-ын ЕА байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр тогтоосон хийгээд тэр үеэс хойш дэлхийн хамтын нийгэмлэг мөн өдрийг 6-р сарын 5-нд тэмдэглэж байна.

Учир нь 1972 оны 6-р сарын 5-нд Стокгольмд НҮБ-ын байгаль орчны асуудлаархи бага хурал нээгдсэн билээ. 2013 онд Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр «Бод.Ид.Хадгал. Хүнсний хэрэглээний уршгийг багасга» уриан дор явагдана.Сайтар бодсон стратегийг улс төрийн хүсэл эрмэлзэлтэй хослуулвал «ногоон эдийн засагт» шилжиж болохыг Монгол улсаас дэлхий дахинд харуулна гэдэгт итгэж байна» гэж НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ахим Штайнер хэлжээ.

Монгол улсын эрх баригчдаас аж үйлдвэрийн гол гол салбарт экологийн илүү цэвэр эдийн засгийн загварт шилжих хүчин чармайлт гаргаж байгаа учраас тус улсыг сонгож авсан байна. Монгол улс залуучуудын экологийн гэгээрэлийн талаар амжилт гаргасныг мэдээлэлд тэмдэглэжээ. Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр НҮБ-ын хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг байгаль орчны асуудалд хандуулах гол арга барилын нэг болсон юм.