Хонконг (БНХАУ-ын захиргааны тусгай Сянган орон) дэлхийн даярчласан орнуудын рейтингээр гурван жил дараалан тэргүүлж байна. «Эрнст энд Янг» олон улсын аудит-консалтингийн компаниос явуулсан судалгааны дүн үүнийг нотлон харуулав. Илтгэлийг зохиогчид томоохон корпорацуудын 730 удирагчийг санал асуулгад хамруулж, дэлхийн томоохон 60 эдийн засгийн рейтинг зохиожээ. Хонконг 7,81 баал авч тэргүүлэв. Тэр капиталын хөдөлгөөн, технологи, үзэл санааны солилцоо, соёлын интеграци зэрэг үзүүлэлтээр нэг зэрэг тэргүүлж байна. Мөн рейтингээр Сингапур хоёрт, Ирланди гуравт оржээ.