Богино долгионоор явуулдаг нэвтрүүлгий нь Хятад улсад дараж байна гэж британийн «Би-Би-Си» телевиз, радиогийн компани мэдэгдлээ. «Манай дэлхийн албаны нэвтрүүлгийг санаатайгаар дарах ажиллагааг уяндууан зохицуулж байгааг шийдвэртэй буруушааж байна» гэж ИТАР-ТАСС агентлаг Би-Би-Си корпорацын мэдэгдлээс иш татан уламжлав. Дараж байгаа голомтыг илрүүлээгүй гэж Би-Би-Си мэдэгджээ. Англи хэлээр Хятад руу явуулдаг нэвтрүүлэгт аль болох их хэмжээний хохирол учруулахаар тодорхой цагт дараж байна гэж Дэлхийн албаны захирал Питер Хоррокс мэдэгджээ.