Эх газрын усан дорхи үргэлжлэлд нефть олборлож байгаа хятадын CNOOC улсын нефтийн корпораци канадын Nexen нефтийн компанийг 15,1 тэрбум доллароор худалдан авчээ. Кевин Рейнхарт одоо хятадын корпорацын охин компанийн гүйцэтгэх захирал хэвээр байх болно гэж Nexen мэдээлжээ. CNOOC корпорацын удирдагч Ли Фаньжун захирлуудын зөвлөлийг тэргүүлэх юм.

Канадын эрх баригчид өнгөрсөн оны 7-р сард зарлан мэдээлсэн хэлэлцээрийг 12-р сард сайшаасан билээ. АНУ-ын гадаадын хөрөнө оруулалтын хороо түүнийг 2-р сард бас сайшаав. Nexen Мексикийн булангийн америкийн хэсэгт эд хөрөнгөтэй байгаа учир тус хорооноос зөвшөөрөл авах ёстой байсан.

Nexen Каналдын баруун хэсэг болон Хойд тэнгисийн британиййн хэсэг түүнчлэн Мексикийн булан, Ойрхи Дорнод ба Нигерийн эх газрын усан дорхи үргэлжлэлд байгаа нефтийн орд газруудыг хяналтдаа авсан.Түүнээс гадна компани занарын хий, занарын нефтийн салбарт эд хөрөнгөтэй юм.