АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн хүчин чармайлтаар 2-р сарын 28-нд Ромд болох «Сирийн анд нөхөд» гэгчдийн уулзалтад үл оролцох шийдвэрээ сирийн сөрөг хүчин өөрчилж оролцохоор шийдсэн тухай өчигдөр орой Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн тэргүүн Муаз аль-Хатыб «Фейсбукт» дэхь өөрийн хуудастандаа мэдээлэв.

Сири хүмүүсийг зовлонт байдлаас гаргахад тодорхой тусламж үзүүлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри, Их Британы ГХЯ-ны тэргүүн Уильям Хейг нар амласны дараа эвсэл олон улсын уулзалтад оролцохоор шийдвэрлэв.

Үүний өмнө Керри сирийн сөрөг хүчинд хандан Ромд «Сирийн анд» гэгчдийн уулзалтад оролцохыг санаачлав. Ромын уулзалтын дүнгээр оновчтой чухал шийдвэр гаргана гэж Жон Керри амлажээ.