Дамаск хотын төв талбайг булаан эзлэх гэсэн засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний оролдлогыг урд шөнө сирийн цэрэг няцаав. Амиа золиослогч террорист минажуулсан машинаа Сирийн нийслэлийн хойд Кабун дүүрэгт дэлбэрүүлснээр дайралт эхлэв. Тэгээд самуун дэгдээгчид аюулгүй байдлын хүчинтэй буудалцаж эхлэв. Хотын төв Аббасидуудын талбайг эзлэх гэсэн зэвсэгт бүлгүүдийн оролдлого үр дүнд хүрсэнгүй. Тэд тайлбайг эзлээд Дамаскын хойд хороолол, дүүргийг тусгаарлуулахыг санаархсан юм.

Өнгөрсөн пүрэв гаригт Дамаскийн төвд тэсрэх бодис хийсэн хэдэн машин дэлбэрэв. Эрх баригч «Баас» намын ажлын байрыг дайрсан юм. Террорын ажиллагаанд 50 гаруй хүн амь үрэгджээ.