Өнөөдөр Алма-Атад Олон улсын зургаан зууч болон Тегеран ираны цөмийн асуудлаар ээлжит хэлэлцээ хийж эхлэнэ. Түрүүчийн хэлэлцээнээс хойш 8 сар өнгөрөөд байна. НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс болон Герман олон улсын зуучийн үүрэг гүйцэтгэж байна. ГХ-ийн дэд сайд Сергей Рябков Орос улсын төлөөлөгчдийг тэргүүлж байна.

ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхлэх дээд төлөөлөгч Кэтрин Эштон бол олон улсын зургаан зуучийн зохицуулагч юм. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн Нарийн бичгийн дарга Саид Жалиди улс орныхоо төлөөлөгчдийг тэргүүлж байна.

Уулзалтын үеэр олон улсын зургаан зуучийн баримтлах байр суурь ба саналууд бага зэрэг өөрчлөгдөх явдал Иран улсад нааштай гэж Рябков хэлэлцээний өмнөхөн «Интерфакс» агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Үүний хамт Иран улсын уйл ажиллагаа Алма-Атад олон улсын зургаан зуучтай хийх хэлэлцээний уур амьсгалд таатай нөлөөлөхгүй гэж оросын дипломат ажилтан тэмдэглэв.

Шинэ ангилалын хурилдуурыг ашиглах гэсэн Иран улсын төлөвлөгөө Орос улс болон асуудлыг зохицуулахад зуучлаж байгаа өөр түншүүдийн сэтгэлийг түгшүүлж байна. Гэсэн ч Алма-Атад талууд байр сууриа харилцан тодорхойлохоос тодорхой шийдвэр гаргахад шилжинэ гэдэгт Москва найдаж байна.

Хэлэлцээнд оролцож байгаа бүх тал адил тэгш яриа хэлэлцээ хийнэ гэдэгт Иран улс найдаж байна. Атомыг энхийн зорилгоор ашиглах эрхий нь бүгд хүлээн зөвшөөрөх ёстой гэж Иран улс үзэж байна. Өрнөдийн орнуудаас ураныг энхийн зорилгоор баяжуулах эрхий нь хүлээн зөвшөрвөл Тегеран найр тавьж мэднэ гэж Иран улсын ГХЯ мэдэгджээ.

Үүний хамт өрнөдөөс Иран улсад улам хүчтэй шахалт үзүүлэх нь ираны цөмийн асуудлыг хэлэлцээ хийх арга замаар шийдвэрлэх найдварыг бусниулах уршигтай болно гэж НҮБ-д суугаа Иран улсын байнгын элч төлөөлөгч Мохаммад Хазан мэдэгджээ.