Өнөөдөр Берлинд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзаж, хоёр талын харилцааны өргөн цар хүрээтэй олон улсын тулгамдсан асуудлуудыг авч үзэж хэлэлцэх тухай урьд ОХУ-ын ГХЯ мэдээлжээ. Сири улсын байдал болон АНУ-аас олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг явдлыг Керритэй хэлэлцэнэ гэж Лавров өчигдер мэдэгдсэн юм.

Сирийн асуудлаархи Москвагийн байр суурийг өөрчлөхөд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүнийг итгүүлэхийг Керри уулзалтын явцад оролдоно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. Харин Орос улсын байр суурь зарчмын хувьд өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаагаа Төрийн департамент илэрхийлэв.

Жон Керри 2-р сарын 26-аас 3-р сарын 6-ыг дуустал АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувьд гадаад орнуудаар анхны аялал хийнэ. Тэрээр ХБНГУ-д айлчлаад Итали, Түрк, Саудын Арави, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг оронд хүрэлцэн очно.