Вашингтон олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчсөн өврийн дэвтэртэй юм. Иймэрхүү байдал хэрээс хэтэрч байна гэж өнгөрсөн лхагва гаригт ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй маргааш хийх уулзалт дээр энэ тухай заавал ярилцах болно гэж тэрээр хэлсэн байна. НҮБ-ын дүрмийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой. Зөвхөн ийм хандлага л БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал, Сири улсын байдал, Палестины асуудлын шийдвэр зэрэг хурц хямралаас гарах асуудлуудыг хангах болно.

Тусгаар улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, тэгш эрх зэрэг нь дэлхийн хамтын нийгэмлэгийн үндсэн зарчимууд байх ёстой. Ялангуяа ОУ-ын хувьд эдгээр нь оросын гадаад бодлогын номлолын шинэчлэсэн хувилбарын гол зарчим байх ёстой гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр Дипломатын академийн багш, оюутнуудын өмнө үг хэлэхдээ мэдэгдлээ. Өнөөдөр олон орон тэр дундаа АНУ НҮБ-ын дүрмийн гадуур үйл ажиллагаа явуулахыг илүүтэйд үзэж байна. Вашингтоныг тогтсон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд үйл ажиллагаа явуулахад сургах нь өнөөдрийн хамгийн гол зорилт болоод байна. НҮБ-ын дүрэм болон ЕХАББ-ын Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийг бүдүүлгээр зөрчин АНУ болон НАТО Югослав улсыг бөмбөгдснийг санахад хангалттай бизээ. Хуурамч шалтгаар Ирак улсыг уулгалан дайрсан нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байсан. Ливи улсад үйлдсэн ажиллагаа дөнгөж саяхны жишээ болж байна.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн жагсаалт АНУ-д хангалттай байна. АНУ-ыг хамтын үйл ажиллагаанд чирч оруулах нь бидний ашиг сонирхолд нийцэж байна. Олон улсын тавцан дээр явуулж байгаа үйл ажиллагаа хууль ёсны байх ёстой гэдгийг ойлгодог ухаалаг хүмүүс Барак Обамагийн шинэ засаг захиргаанд цөөнгүй байгаа гэдэгт итгэхийг хүсэж байна. Энэ тухай болон сирийн зохицуулалтын тухай асуудал мягмар гаригт америкийн ажил хэрэг нэгт нөхөртэй хийх Лавровын уулзалт дээр яригдах болно. Бусад хямралт нөхцөл байдал ч гэсэн олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг хөдөлбөргүй мөрдөхийг шаардаж байгаа юм. Юуны түрүүнд Солонгосын хойгын байдал үүнийг шаардаж байна гэж оросын сайд тэмдэглэсэн байна. Одоо хамтын үйл ажиллагаа НҮБ-ын АЗ-өөр дамжин хэрэгжиж байгаа. БНАСАУ-ын үйл ажиллагаанд хандах хандлага сөргөлдөөнийг хурцатгах ёсгүй. Бид одоо НҮБ-ын АЗ дээр маш их дүгнэж цэгнэсэн тогтоол дээр ажиллаж байна. Үүнийг шийтгэлгүйгээр орхиж болохгүй. Бүх арга хэмжээнүүд Умард Солонгос улсын цөмийн хөтөлбөрийн эсрэг чиглэсэн байх ёстой юм. Учир нь энэ хөтөлбөрийн хөгжил олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлж байгаа юм.

Зургаан талын хэлэлцээрийн процессийг сэргээж Солонгосын хойгын цөмийн асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээс өөр зам байхгүй гэдгийг энэ тогтоол батлаж өгөх ёстой юм. Нөгөө талаас энэ тогтоолыг хэн нэгэн этгээд хүч хэрэглэх эрх олгосон мэтээр ашиглахаас зайлсхийх ёстой юм. ЕХ-той хийж байгаа визийн асуудлаар асуусан Дипломатын академийн оюутнуудын асуултад Лавров хариулахдаа хэлэлцээрийн процессийг улс төржүүлж байгаа тухай ярьсан юм. Дорнын түншүүд гэгдэх улсууд тэр дундаа Молдав, Украин зэрэг улсуудтай визийг хөнгөвчлөх асуудал яригдсны дараа Орос улстай энэ тухай ярихаар ЕХ-ны зарим нэг улс бодож байх шиг байна гэж сайд хэлсэн байна. Иймэрхүү байр суурь ОУ-ыг илт хавчин гадуурхаж байгааг харуулж байна гэж Сергей Лавров онцлон тэмдэглэсэн байна.