Оросын дипломат байгууллагын “сирийн долоо хоног” эхэллээ. Сири улсын ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем өнөөдөр Москвад хүрэлцэн ирж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой хэлэлцээр хийсний дараа сирийн асуудлыг Берлинд хэлэлцэх ба дахиад Москвад эргэн хэлэлцэх юм. Лавров энэ сэдвээр германы нйислэлд АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй ярилцах юм. Дараа нь сирийн сөрөг хүчний зүтгэлтнүүд Москвад хүрэлцэн ирэх юм.

Сирийн мөргөлдөөнийг улс төрийн гольдролд оруулах нөхцлийг бий болгох нь гол зорилго гэж үзэж байгаагаа оросын ГХЯ нуухгүй байна. Өөрөөр хэлвэл гал зогсоож Дамаск болон өнөөг хүртэл үл эвлэрэх байр суурь баримтлаж байгаа сөрөг хүчний тэр хэсэгтэй хэлэлцээрийг эхлүүлэх нь чухал юм. Сирийн мөргөлдөөн үргэлжилж байгаа хоёр жилийн турш Москав ийм шийдвэр гаргахыг уриалж байгаа боловч ямарч үр дүн байхгүй байгаа юм. Харин одоо улс төрийн тоймч Евгений Ермолаевийн үзэж байгаагаар сирийн босогчдын гадаадын ивээн тэтгэгчид эцсийн эцэст яриа хэлэлцээрийн хэлбэрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бололтой.

Саяханы өдрүүдэд НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх комисс сирийн мөргөлдөөн улам хэт даврах шинжтэй болж байгаад анхаарал хандуулсан илтгэлийг нийтлүүлсэн юм. Сөрөг хүчний байлдааны бүлэглэлүүдэд гадаадын хөлсний алуурчдын нөлөө улам хүчтэй болж байгаагаар энэ нь илэрч байгаа юм. Үүнээс үүдээд босогчид энгийн иргэдийг хэт хэрцгийгээр яргалаж байгаа юм. Хүн ам нь засгийн газрыг дэмжиж байгаа хотуудад үйлдэж байгаа алан хядах ажиллагааны тоо өсөн нэмэгдэж байгаа нь ч үүнийг эгрчилж байгаа юм.

Сирийн иргэд-босогчдын дунд иймэрхүү арга барил ажиглагдахгүй байгаа гэж шинжээчид тэмдэглэсэн байна. Хөлсний алуурчид хэт хэрцгий аллага хядлага үйлдэж түүнийгээ ид хав болгон интернетэд тавьж байна. Тэдний хэрцгий аллага хядлага өөрийн гэсэн зорилготой юм. Тэдний гарт Сири улсын хүн амын тодорхой давхарагынхан өртөж байгаа юм. Жишээ нь, хүн ихтэй гудамжинд минижүүлсэн машин дэлбэлэж байгаа нь гадаадын хөлсний алуурчдын хийж байгаа аллага гэж шинжээчид үзэж байна. Дэлбэрэлтэнд өртөж байгаа хүмүүсийн дунд тэдний холын хамаатнууд ч байхгүй гэдэгт итгэлтэй байгаа нь алуурчдын сирийн босогчдоос ялгаатай байдал юм.

Үймээн дэгдээгчдийн одоогийн хэрэглэж байгаа тактик нь “олон улсын алан хядлага” гэдэг ойлголтод бүрэн тохирч байгаа юм. Энэ нь бүх ухаант хүмүүс тэр дундаа өнөөг хүртэл сирийн засгийн газрыг хүчээр түлхэн унагаах бодлоосоо салаагүй байгаа гадаадын улс төрчидөд ч ойлгомжтой байгаа юм. Ийм учраас л яг одоо Сири улсын ирээдүйн талаар олон улсын түвшинд ямар нэгэн байдлаар харилцан буулт хийлтэд хүрэх боломж гарч байгаа юм.

Ийм харилцан буулт хийлтийг эрж хайх замд Сири улсын хөршүүд хэрхэн бэлэн байгаа бол. Мэдээж хэрэг өнөөг хүртэл сирийн үймээн дэгдээгчидэд идэвхитэй туслаж ирсэн хөршүүдийн тухай ярьж байгаа юм. Виктор Надеин-Раевскийн саналыг сонсоё!

Сирийн мөргөлдөөн хэт даврах шинжтэй болж байгаа нь бүс нутгийн бүх улсуудад тэр дундаа сирийн хөрш улсуудад аюултай юм. Сирийн мөргөлдөөн ямар байдлаар дууссан байлаа ч гэсэн “Жебхат ан-Нусра” болон бусад иймэрхүү алан хядах байгууллагуудын хөлсний алуурчид тайвширахгүй. Тэд Сири улсаас бүх зүг рүү урсан тархах болно. Жишээ нь, 90-ээд онд арабын болон бусад улсуудын дайнчид Афганистан улсаас бүх дэлхийгээр тархасан шүү дээ. Шинэхэн жишээ татьяа л даа Ливийн жихадууд Каддафиг алсны дараа Мали, одоо Сири болон бусад улсад хэрхэн тархлаа. Сири улсаас дайнчид гадгаш урсах ажиллагаа аль хэдийнээ эхлээд байна. Ливан, Ирак улсуудад энэ тухай нээлттэй ярьж байна. Түрк улс тус улсын удирдлагуудын байр суурийг харгалзан үзэж байгаа тул энэ сэдвийг нээлттэй хэлэлцэхгүй байна.

Гэхдээ Сири улсаас ирсэн дайнчид түркийн нутаг дэвсгэр дээр дураараа аашлаж байгаа ньтодорхой баримт юм гэж тэр яри лаа. Босогчдыг дэмжиж байгаа бүс нутгийн ивээн тэтгэгчид энэ баримтуудыг тооцон үзнэ гэсэн найдлага одоо байгаа юм. Хэрвээ ивээн тэтгэгчид гадаадын сөрөг хүчний аядуу хэсэгт нөлөөлвөл эцсийн эцэст Сирийн байдал намжмал болж улс төрийн хэлэлцээр эхлэж болох юм. Мэдээж хэрэг “үл эвлэрэх” сөрөг хүчнийхний дунд дайнаас өөр юу ч хэрэггүй үл эвлэрэгчид байгаа. Гэлээ гэхдээ шийдвэрийн эхлэлийг товлох боломжтой болох юм.