Орос улсын томоохон музей болох Санкт-Петербургийн улсын Эрмитажид удтал завсарласны дараа Төв Азийн соёлын байнгын үзмэрүүдийг нээн ажлуулав. Эрмитажийн зургаан танхимд шинээр болон шинэчилсэн нилээд хэдэн ахуйн хэрэглээний эд зүйлүүдийн цуглуулга болон Монгол, Түвд, баруун Хятад болон зүүн Түркестаны шашны ариун шүтээнүүдийг дэлгэн тавьжээ. Нийт хоёр мянга орчим үзмэрүүд байна. Үүнд: буддын шашны бурханууд, алтан гоёл чимэглэлийн зүйлсүүд, цэргийн хуяг дуулгууд, хуйлаастай уран зургууд болон бичиг үсгийн хөшөө дурсгалууд зэрэг байна. Эдгээр нь одоогийн Хятад, Монгол, Дундад-Ази, Кавказ тэр ч бүү хэл Орос улсын Волга мөрний хавийн асар их газар нутагт суурьшин амьдарч байсан эртнийулсууд болон вант улсуудын ахуй амьдралын тухай өгүүлэх аж.

Зарим соёлууд нь өнөөг хүртэл байхад, зарим нь алдарт хүннүгийн нэгэн адил эргэлт буцалтгүй алга болсон ажээ. Гэсэн ч археологийн олдворууд нь түүхчдэд маш их үнэ цэнэтэй Улаанбаатараас зуу гаруй км зайтай олдсон Ноён -уулын булшны адил судалгаанд зориулсан материалуудыг гэнэт илгээдэг юм. Азийн судлаач Петр Козловын 1924-1925 онуудад хийсэн олдворуудын ачаар хүннүгийн үеийн төрд харъяалагдах хосгүй цуглуулга Эрмитажид хадгалагддаг. Энэ тухай Төв Азийн цуглуулгын хадгалагч Юлия Елихина ийн ярьж байна.

Ноён-уулын булшуудыг манай эринээс өмнөх нэг зуунд холбон үздэг. Тэр үед булшнаас эртний зүйлүүд нь одоо хирнэ олддог. Бүр тэрнээс эрт үеийнх ч олдосон. Ноён-Уулын манай цуглуулгад 1,5 мянган янз бүрийн төрөл байдаг. Эдгээр булшнуудад тэдгээр нь гайхалтай хадгалагдаж ирсэн байдаг. Ялангуяа, үнэт үзмэрүүд болох эсгий хивс болон 12 квадрат метрийн талбайтай ноосон хөшиг гээд бод доо! Сэргээн засварлах бүх ажлыг Эрмитажид хийсэн. Ингэхдээ хамгийн нэн шинэ технологиудыг ашигласан. Жишээ нь, ямар ч ул мөр үлдээхгүй наасан хосгүй цавуу байна. Хаана ямар оёдол тавьсан гэдгийг мэдэхийн аргагүй

.

Түүнчлэн Эрмитажид Пётр Козловын цуглуулгын зүйлүүдээс гадна Оросын сүүлчийн хаан II Николайн ойрын хүн Эстер Ухтомский вангийн асар их цуглуулганаас тавьсан зүйлүүдийг дэлгэн харуулжээ. Эдгээр нь төрөл бүрийн Будда бурханууд байх ба, хааны шадар туслахыг Сибирийн нутгаар аялаж байх үед болон их хааныг хаан ширээнд залах ёслолд болоод Романовынхны хаанчлалын 300 жилийн ойд хаан II Николайд буриадын лам нараас барьсан өргөл барьц байлаа. Энд мөн дээрхийн Гэгээн XIII Далай ламын барьсан алтан хүрд байна. Шилэн хоргомжуудад Монгол, Хятадаас ирсэн нилээд эртний буддын шашины үеийн эд зүйлсүүд бий гэж Юлия Елихина ярьж байна.

Манай үзмэрт монголын анхны Богд-гэгээн, төр нийгэм, шашин- соёлын нэрт зүтгэлтэн өндөр гэгээн Занабазарын жижгэвтэр баримал бий. Энэ бол насан цаглашгүй хэмээх Аюуш бурхан. Өвөрмонголын Долон нуурын дурсгалт зүйлүд бас бий. Одоо бол энэ нутаг нь Хятадын ӨМӨЗА улсад орох болсон. Манайд хадгалагдаж байгаа Долон-нуурын дурсгалуудын гол сувдан шигтгээ бол мянган гарт бурхан юм. Үүгээр бол бүсгүй хүний оюун ухаан, уян налархай, уран төгсийг харуулсан юм. Энэ бурхныг гуулиар хийж, мөнгөөр бүрж бүтээсэн. Дэлхийн музейнүүдэд их алдартай, бид нилээд олон оронд авч явсан. Гэхдээ хамгийн гол буддын ариун шүтээн бол Эрмитажийн цуглуулгад байгаа өвчин эмгэгийг анагаах учиртай мандал Бхайдшажъягуру бурхан. Түүнийг дагасан 50 шавь нар нь байдаг. Ийм зүйл нь маш ховор таарах бөгөөд ер нь бол мандалыг зурдаг бөгөөд ноосоор бүтээдэг байсан. Манай гаригийн маш том загварыг танхимд онцгойлон тавьсны дэргэд зогсож байхад яг л ертөнцийн төвд зогсож байгаа мэт мэдрэмж төрнө. Тиймээс ч, одооноос Эрмитажийн танхимууд руу буддистууд яарах болсон нь ийм учиртай

.

Түүхч-монголч эрдэмтэд түүхэн сурвалжит бичгүүд тухайлбал, монголын үйсэн өргөмжлөлүүд болон хааны пайзуудыг нууцлалуудыг илүүтэй сонирхох болсон. Эрдэмтэд түрэгийн чулуун үеийн удирдагчийн толгой болон хүзүүн дээр байдаг далдын хүчний бэлэгдэлүүдийн нууцыг тайлах гэж олон жил хөдөлмөрлөж байна. Тэдэнд Чингисийн чулуу гэх нь илүү ойлгомжтой байдаг аж. Тухайн үед уг бичиг нь Чингисхааны нэрээр эхэлж байснаараа эрдэмтдийг гайхшруулж байсан юм.

Энэ чулуу нь Сибирээс олдсон. Тэнд Чингисийн дүү Хасарын хүүхэд улс байсан. Хасар Есүнхэй гэж хүүтэй. Тэгээд чулуун дээр Чингис хааны зарлигаар наадам зохион явуулж, түүний дүүгийн  хүү 600 метрийн зайнаас бай оносон тухай тэмдэглэсэн байжээ. Энэ бол ясаар хийж, шөрмөсөөр наасан монгол үндэсний нум сум юм. Тиймээс ийм хол тусдаг.

Эрмитажид нээгдсэн бүх үзмэрүүдийг тоочихын аргагүй юм. Эрмитаж нь тансаг музей бөгөөд бусад музейнүүдэд зөвхөн мэргэжилтэнүүдэд үзүүлэхэд зориулсан үзмэрүүдийг нийтэд үзүүлж байдаг гэж Юлия Елихина ам бардам хэлсэн юм. Гэхдээ энд Азийн цуглуулга зургаан танхимд багтасан нь бас чамлалтай юм. Санкт-Петербургийн хойд хэсэгт оршдог нөөцөн дэхь цуглулулгыг нь Эрмитажийн шинэ цогцолборт дэлгэн тавих юм.