Хүрээлэн буй орчныг хамгаалах бүх дэлхийн өдрийг 2013 оны 6-р сарын 5-нд Монгол улсад хаяж байгаа болон хайр гамгүй хэрэглэж байгаа хүнсний бүтээгдхүүнд зориулан тэмдэглэнэ гэж НҮБ мэдээлсэн байна. Энэ удаагийн Хүрээлэн буй орчныг хамгаалах бүх дэлхийн өдөр “Хүнс хэрэглэснээс үүдсэн мөрөө багасга! Бодолтой ид, хадгалахыг хичээ!” гэсэн уриан дор болох юм байна. Сайтар тунгаан бодсон бодлого болон стратегтэй байж “ногоон” эдийн засагт шилжих боломжтой гэдгийг Монгол улс дэлхий дахинд харуулж чадна гэдэгт итгэлтэй байна гэж НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ахим Штайнер хэлсэн байна. Аж үйлдвэрийн үндсэн салбараа экологийн хувьд цэвэр эдийн засгийн загварт шилжүүлхийг зорьж байгаа хүчин чармайлтыг нь үнэлэж Хүрээлэн буй орчныг хамгаалах бүх дэлхийн өдрийг тэмдэглэх орноор Монгол улсыг сонгосон байна. Жишээ нь, тус улсын засгийн газар нүүрсний шинэ орд газар эзэмшихийг хориглосон ба сэргээгдэх эрчим хүчнээс эрчим хүч гаргаж авхад шилжих төлөвлөгөөгөө зарласан юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах бүх дэлхийн өдөр нь дэлхийн олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчны асуудалд хандуулах НҮБ-ын гол хэрэгсэл болдог юм. 2012 онд энэ өдрийг “ногоон” эдийн засагт зориулсан ба хүлээн авсан орон нь Бразил улс байсан юм.