Хакеруудын хайр найргүй үйл ажиллагааны өмнө Интернет нь хүчгүй. Хоёрдугаар сарын эхэн үеэр АНУ-ын сүлжээний нөөцүүд кибератакийн дайралтанд өртөв. Шинжээчдийн үзэж байгаагаар, кибератакуудын хэрэгслээр интернет рүү дайралтууд хийх нь аажимдаа геополитикийн тэмцлийн зэсвэг болон хувирч байна.

Интернетийн томоохон сүлжээ Facebook “соргог дайралтуудад” өртөсний дараа эдгээр дайралтуудад Хятад улсын хакерууд хамаатай тухай мэдэгдсэн. Ийм сэжигүүд нь үндэслэлтэй юм гэж мэдээллийн технологийн шинжээч Владимир Конев ярьсан: «Хятад улс нь өнөөдөр дэлхийн дуураймалуудын эх орон гэдгийг бид мэднэ. БНХАУ-ын талаас аж үйлдвэрийн тагнуул болон баримт сэлт хулгайлах зорилгоор тодорхой порталууд болон тодорхой нөөцүүд рүү зохион байгуулалттай хакруудын атак хийгдэж байгаа нь ажиглагдаж байна. Тэнд программистуудын болон хакеруудын сургуулиуд нилээд хөгжсөн аж».

Хятад нь өнөөдөр АНУ-ын томоохон геополитикийн дайсагнагч бөгөөд ийм маягийн үйл ажиллагаанууд нь орчин үеийн даяаршлын сөргөлдөөний системд багтаж буй юм. Гэтэл АНУ бас кибератакаар санаатайгаар байдлыг хурцатгаж чадах өөр бусад тэрсэлдэгчидтэй гэж мэдээллийн аюулгүй байдлын салбарын шинжээч Екатерина Аксёнова ингэж үзэж байна: «Ийм төрлийн аливаа довтолгоонууд нь өргөн олны дуу хоолойг бий болгодог. Яагаад гэвэл, тэдгээр нь нэртэй сайтууд дээр нийтлэгддэг. Эдгээр дайралтуудын чиглэл нь худал хуурмаг ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ бүгд хятадыг буруутгаж байвал, заавал тэд байх албагүй шүү дээ. Яагаад гэвэл, кибер орон зайн мэдээллүүдийг арга заль зохион ашиглаж болох авч, тэдгээр дайралтууд нь Хятадаас ирээгүй ч байж болох шүү дээ».

Түүнчлэн одоогийн сөргөлдөөнүүд нь хакеруудын хувьд бие халаалт төдий юм гэдэгт Екатерина Аксёнова итгэлтэй байна. Шинжээч үзэхдээ, жинхэн айхтар дайралтууд өмнө байна гэж тэмдэглэж байна.

Ойрын үед эл сэдэвийн шинэ шатанд шилжин орно гэж бодож байна. Нэртэй, нэргүй давалгаануудын оронд илүү учир утгатай, эхлэл, төгсгөлтэй, тодорхой ямар нэгэн үр дагаварт хүргэх арга хэмжээндээр солигдоно. Харин одоогийн болж байгаа зүйлүүд нь улстөр болон эдийн засгийн үр ашигт хүрэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа гэхээсээ илүү нийтийн сургуулилт, стратеги болон тактикийн боловсруулалттай ижил төстэй байна.

Шинжээчид цаашид кибергэмт хэргүүд нь нэмэгдэх болно гэдэгт эргэзэхгүй байна. Хамгаалах хэрэгсэлүүд нь шинэ хэлбэрүүдтэй болно. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, энэ нь Интернетэд нэргүй зүйлээс бүр мөсөн ангижрахад юм уу, аль эсвэл улс орнуудыг интернетээс үе үе салгагдахад хүргэж мэдэх аж.