Хятадын Хэнань төв мужийн намын түшмэл Дэнлүүний баяр тэмдэглэж байсан кинотеатрт машинтайгаа цөмрөн орж хүмүүсийг гэмтээсний дараа мөрдөгдөж байна. Энэ түшмэл 26 хүнийг гэмтээснээс 20 нь эмнэлэгт хэвтсэн ба хоёр хүний биеийн байдал хүнд байна гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Цагдаагийн мэдээнээс харахад Наньян хотын Ваньчен гацааны намын хорооны соёлын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга албаны машины барьж явахдаа тормоз, хаазныхаа гишгүүрийг андуурсан бололтой. Энэ түшмэл тархинд нь бага зэрэг харвалт өгсний улмаас сүүлийн долоон сар акттай байсан гэж орон нутгийн захиргаа мэдээлсэн байна. Энэ үйл явдлын дараа албаны машиныг хурааж авсан ба мөрдөн байцаалт явуулж байна. Хувийн хэргээр албаны машин ашиглахыг хятадын түшмэдүүдэд хориглосон байдаг гэж мэдээнд өгүүлсэн байна.