ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОУ-д олон нийтийн газар тамхи татахыг хориглох, тамхи татахыг болон дэлгэрүүлхийг хязгаарлах хуулинд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хуулийн дагуу 2013 оны 6-р сарын 1-нээс эхлэн албан газар, төмөр замын болон нисэх онгоцны буудлууд, амралт сувилалын газар, кафе, автобусны зогсоол зэрэг бүх олон нийтийн газар тамхи татахыг хориглох болно. Хувийн машиндаа тамхи татахыг хориглоогүй байна. Үйлдвэрийн газар тамхи татаж болох ба зөвхөн тусгайлан тоноглосон газар л татах ёстой. Харин 2014 оны 6-р сарын 1-нээс эхлэн алсын аяны галт тэрэг, галт тэрэгний тавцан, хөлөг онгоц, ресторон, кафе, зочид буудалд тамхи татахыг хориглоно. Үүнээс гадна тамхи худалдахыг өөгшүүлэх болон рекламдахыг хориглоно. Татварын тухай хуулийн дагуу тамхины бүтээгдхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэх ба тамхины жижиглэнгийн үнийн доод хэмжээг тогтоох болно.