Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийснийхээ дараа Япон улсыг дэлхий дахины байр суурьт хэрхэн харж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр сүүлийн үед Хятад улс имтгэлтэйгээр шахамдуулж байгаа Япон улсын Ази дахь нөлөөг сэргээхээр амласан гэж британийн “Файненшл таймс” сонин уламжилжээ. ”Япон улс хэзээ ч, хоёрдахь цувааны орон байхгүй” гэж Абэ мэдэгдэв. Азийн сэргэн мандалтын одоо үед Япон улсад өөрийн нийтлэг журам болон үнэт зүйлсийг тээх томоохон хариуцлага тулж ирээд байна”. Абэгийн байр суурь нь Азид томоохон эдийн засгийн болон улс-төрийн давамгай хүчтэй гүрэн болохоор эрмэлзэж байгаа БНХАУ-ын шинэ удирдлагын зүгээс хурц шүүжмлэлтэй тулгарч магадгүй юм. Эдгээрийг урьдчилан харсан Японы ерөнхий сайд мэдэгдэлдээ, Миний хаалга хятадын удирдагчдын өмнө байнга нээлттэй байх болно” гэжээ. Ойрын өдрүүдэд Абэ нь Японы сэргэн мандалтын тухай өөрийн мэдэгдэлийг үйл ажиллагаагаар бэхжүүлнэ: тэрээр Японы Банкны тэргүүн болон хоёр дэд тэргүүнд нэр дэвшигчийг тодруулах юм. Японы төв банкны шинэ тэргүүнээр Азийн хөгжлийн банкийг тэргүүлж байгаа, санхүүгийн томоохон үйлчилгээнүүдийн арга хэмжээг дэмжигч Харухико Курода болох төлөвтэй байна. Одоогийн Японы Төв банкны тэргүүн Сиракава 3-р сарын 19-нд хугацаанаасаа гурван долоо хоногийн өмнө огцорно.