Ойрхи Дорнод болон лалын ертөнц ОУ-ын гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийн нэг байсаар байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москва хотноо Дипломатын академи дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Ойрхи Дорнодын бүс нутаг тэргүүлэх чиглэл байгаа нь АОЛ-тэй хамтын ажиллагааг бэхжүүлж байгаагаар эхний ээлжинд илэрч байна. Өнгөрсөн долоо хоногт Москва хотноо ОУ-АОЛ-ийн стратегийн яриа хэлэлцээний хүрээний уулзалт болсон юм. “Арабын хавраас” болоод “дэлхийн бодлогын гадна хаяагдсан” мэт байгаа палестины асуудлыг мартахгүй байхыг Лавров санууллаа.