Жүжигчин Кростофер Вальц найруулагч Квентин Тарантиногийн “Чөлөөлөгдсөн Жанго” кинонд тоглож Оскарын “Эрэгтэй шилдэг дүрийн” номинацын шагналыг хүртлээ. Энэ бол түүний хоёрдахь Оскар. Эхний Оскарыг тэр 2010 онд Тарантиногийн “Нэргүй новшнууд”киноны гол дүрээр хүртсэн. Энэ жил эл шагналт: Томми Ли Жонс /“Линкольн”/, Алан Аркин /“Арго” ажиллагаа/, Роберт Де Ниро /“Миний залуу – мэдрэлийн гажигтай”/, Филип Сеймур Хоффман /“Мастер”/ болон Кристоф Вальц /“Чөлөөлөгдсөн Жанго”/ кинонууд нэр дэвшсэн юм. Лос-Анжелест ням гаригийн үдэш дэлхийн кино ертөнцийн хамгийн их нэр хүндтэй “Оскар” кино наадмын шагналыг гардуулах түүхт 85 дахь удаагийн хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ болсон. Энэ жилийн арга хэмжээ нь саяхан гарсныхаа хагас зуун жилийнхээ ойг тэмдэглэсэн британий суперагент Жеймс Бондод зориулагдсан.